Алдарт Рэй Ален зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ны хоёр удаагийн аварга алдарт  Рэй Ален зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр NBA-д 18 улирал  тоглосныхоо дараа ийнхүү зодог тайллаа. “Милоуки Бакс” багаас гараагаа эхлүүлсэн Рэй 10 удаагийн бүх оддын тоглолтод шалгарч байсан юм. 

Рэй нийт замналынхаа турш 24505 оноо цуглуулж тоглогчдоос 22-т бичигдсэн түүхэн амжилт үзүүлжээ. Мөн бүх цагийн үеийн шилдэг холын зайн мэргэн буучаар тодорч 2973 удаа амжилттай шидэлт гүйцэтгэсэн байна.Тэрбээр “Милуоки Бакс”, “Сиэтл Суперсоникс”, “Бостон Селтикс”, “Майами Хит” багуудад ​тоглож байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.