Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд А амин дэмийг өрхийн эмнэлгээсээ авна
Жил бүрийн 11-р сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөрт тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг олгоно.

Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийн уулгадаг бөгөөд 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгөх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.