Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт дөнгөж сая мэдээлэл хийж, сүүлийн үед нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авч байгааг хэлж, энэ бүхэнтэй тэмцэх хуулийн байгууллагын ажил муу байгааг шүүмжиллээ.
Тэрбээр энэ үеэр “Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллагууд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсны, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг баримталдаггүй, Үндсэн хуулийг зөрчиж нийгмийн өмнө хүлээсэн хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлдэггүй, улс төрчид болон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автаж хууль бус, шударга бус шийдвэрүүдийг гаргадаг” гэлээ.
Үүнийг нотлох таван хэргийг шийдвэрлэсэн байдлыг жишээ татсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг санаатайгаар алдаатай шийдвэрлэж, улс төрчдөд ашигтай шийдвэр гаргасан.
УИХ-ын гишүүн Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шударгаар шийдвэрлэж чадаагүй.
Хадгаламж банкны бүртгэл тооцооны газрын орлогч дарга, нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн нарт холбогдох 220 удаагийн үйлдлээр 14.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шударгаар шийдвэрлэж, гэмт этгээдүүдийг хариуцлага хүлээлгээгүй.
УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шударгаар шийдвэрлээгүй, Улс төрчдийн нөлөөнд автаж шүүн таслах эрх мэдлийг улс төрийн ашиг хонжоо хайгчдад ашиглуулсан.
Эдгээр хэргүүдийг шийдвэрлэсэн аргачлал, шийдвэрлэхдээ ашигласан хууль тогтоомжуудын талаар маш дэлгэрэнгүй хариу тайлбар ирүүлэхийг эрх бүхий хүмүүсээс хүсэж, энэ сэдвээр Монгол улсын ямар ч хуульч, өмгөөлөгчтэй мэтгэлцэхэд бэлэн байгаагаа дуулгалаа.

Б.Сансар
olloo.mn