Ш.Гүрбазар: Жүжгийн үйл  явдлыг ярьмааргүй байна
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг энэ сарын 4-нд нээхэд бэлэн болжээ. “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин, продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр нар ажиллажээ. Харин гол дүр Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрийг Н.Баярмаа бүтээж байна.

Жүжгийн найруулагч СТА Ч. Түвшин: Түүхэн дүрүүдийн боловсрол, амьдарч байсан ахуй, үзэл санаа, тэмүүлэл дээр онцолж ажиллахыг хичээж байна. Дүрүүдийн хувийн амьдралын эргэлтүүд, хайр сэтгэлийн хандлагуудыг үзүүлэхийг зорьсон. Мэдээж энэ жүжигт тухайн үеийн харанхуй сэтгэлгээг сөхөхөөс гадна, өнөөдөр өгүүлэгдэж, нийгэмд давтагдаж байгаа мэдрэмжүүдийг гаргана. Хамгийн товчхон хэлэх миний санаа эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө “Жаргаагүй нар”, үүрд дурсагдах суут найрагчийнхаа тухай жүжиг хийхийг эрмэлзэж байна.

Жүжгийн зохиолч Ш.Гүрбазар: Зохиолч, яруу найрагч хүний хувьд том хүндэтгэл, нэлээд айдас, түгшүүртэй, бэргэсэн ажил байсан. Бид ард нь гарлаа. Олон хүний бүтээл учраас олон хүний хичээл зүтгэлээр энэ бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон.

 Жүжгийн үйл  явдлыг ярьмааргүй байна. Үзэгчид өөрсдөө ирээд үзнэ биз. Түүхэн жүжиг учраас болсон үйл явц бодит байгаараа харуулсан. Харин Д.Нацагдорж гэдэг туульсыг нь яаж үнэлэх үү гэдэг дээр анхаарсан. Энэ жүжгийг улс төр, цаг хугацааны өнцгөөр харахыг хүсээгүй. Цаг хугацааны бодит үнэнээс юуг авч, юу дуугарах вэ гэдэг дээр Д.Нацагдорж гэдэг бие хүний асуудлыг юутай холбож ярих вэ? гэдэг дээр анхаарсан. Энэ бол туульсын жүжиг.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.