Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдах уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд улс даяар нэгэн зэрэг болно.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаарх албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна. Шатрын спортыг УИХ ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.