
Олон улсын буудлагын холбооноос дэлхийн шилдэг мэргэн буучдын чансааг шинэчлэн гаргажээ. Манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 10, 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааны 9, 13-р байрт тус тус бичигдсэн байна. Мөн ОУХМ Ц.Мөнхзул 25 метрийн спорт гар бууны дасгалд 15-р байрт эрэмбэлэгджээ.
Түүнчлэн манай тамирчдаас 10, 50 метрийн урт бууны төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 7, 14-р байрт тус тус бичигдсэн байна.
Б.Орхон
olloo.mn
olloo.mn