Сэтгүүлчийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөхийг эсэргүүцэх өдөр
Өнөөдөр шударга үнэний дуу хоолой болсон олон зуун мянган сэтгүүлчийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөхийг эсэргүүцсэн олон улсын өдөр. 

Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалах талаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Ийнхүү цагдан хянах, хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах шаардлага нэмэгдэж байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн тусгай илтгэгчид анхааруулсан байдаг.

Тухайлбал, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих, хамгаалах асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгчийн 2015 оны тайланд “сэтгүүлч, судлаач, хуульчид болон иргэний нийгмийн төлөөлөл мөрдөн тагналт, дарамтаас өөрсдийгөө болон тэдгээрийн эх сурвалж, үйлчлүүлэгч, түншүүдээ хамгаалах зайлшгүй хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тэдний хувьд энэ нөхцөл байдалд нэрээ нууцлах, мэдээллийн нууцлалыг хангах буюу шифрлэх боломжид найдах цаг болжээ” гэж тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий даяар 800 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Эдгээрээс тодорхой хувь нь дайны бүс нутагт орох ч сүүлийн жилүүдэд энх тайван улсад ч сэтгүүлчид гэмт халдлагад өртөх тохиолдол онцгой нэмэгдсэнийг НҮБ санаа зовнин мэдэгдэж байна.

Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог. Энэ нь сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд заналхийлэл учруулах явдал хавтгайрснаас үүдэлтэй.“Глоб интернэшнл” ТББ-ын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд 78 сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдол гарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.