ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Турк Улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Энхболдын ХҮСЛЭН 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн НАЛЖОРМАА 14 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Харин 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын МИШЭЭЛ 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.