Дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хүүхэд харах үйлчилгээ
Эсрэг тэсрэг байр суурь


Н.Номтойбаяр: Хүүхэд харах үйлчилгээ зөв ажил, гагцхүү хэрэгжилт нь муу байна

/УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд/
 
  -Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас надад өгсөн үүрэг даалгаврын хүрээнд миний бие 12 аймаг, хоёр дүүрэгт ажилласан. Би шөнө оройн цагийг ашиглаад Хүүхэд харах үйлчилгээг үзүүлдэг зарим төвүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцсан. Стандарт, шаардлагыг хангаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд байна уу гэвэл байна. Онц дүн тавимаар. Үүний хажуугаар саар нь байна уу гэвэл байна. Хүүхдийн эрх хамгааллын бодлого хангагдаагүй. Тухайлбал, нохой олноор тэжээдэг газрын хажууд хүүхэд харах үйлчилгээг явуулж байна. Өрөөний халуун, чийгшил, хуурайшилтын стандартын түвшинд байхгүй байна.
 
 Шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй хоол өгч байгаа тохиолдол байна. Ариун цэврийн нөхцөл байдал ч мөн хүнд байна. Дөрвөн замын уулзвар дээр хүүхэд харах үйлчилгээг нээсэн байх жишээтэй. Бид хүүхэд харах хүнийг дөрвөн жил баклаврын түвшинд бэлтгэдэг. Гэтэл хүүхэд харах үйлчилгээг явуулж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байгаа. Манай яамнаас Хүүхэд харах үйлчилгээ явуулдаг байгууллагуудыг шалгаж байна. Нийт 29 газрыг шалгаад байна.

...Нийт 29 газрыг шалгаад байна. Шалгалтаар тус газрууд нь стандартыг огт хангаагүй гэдэг нь тогтоогдсон.Яамнаас уг үйлчилгээг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа. Гэхдээ тавигдаж буй стандартын дагуу хяналт шалгалтаа сайжруулна. УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Энэ асуудлыг ярина...

Шалгалтаар тус газрууд нь стандартыг огт хангаагүй гэдэг нь тогтоогдсон.Яамнаас уг үйлчилгээг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа. Гэхдээ тавигдаж буй стандартын дагуу хяналт шалгалтаа сайжруулна. УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Энэ асуудлыг ярина. Уг асуудлыг дэмжих нь зүйтэй гэдэг урьдчилсан дүгнэлтийг манай яамнаас гаргаад байгаа. Энэ асуудлаар хүмүүс яг одоо хэвлэлийн хурал хийж байгаа юм байна. Гэхдээ хэвлэлийн хурал, жагсаал цуглааны үйл хөдлөлд автаж бид ажлаа явуулахгүй. Төр засгийн бодлого тодорхой, тууштай явах ёстой. Эсэргүүцэл бүхий шантаажны хэлбэрийн үйл ажиллагаа их явагддаг. Тийм байдлаар манай яам ажиллахгүй. Хуулиндаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй байна. Хоёр настай хүүхэд 16 настай хүүхэдтэй хамт сурч байна шүү дээ, хуулиндаа.
 
Хүүхэд харах үйлчилгээний MNS 6540  гэж стандарт бий. Энэ стандартыг хаанаас боловсруулсан юм бэ гэхээр урьдны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дангаараа гаргачихсан юм байна. Боловсролын яамны үүрэг оролцоо огт байгаагүй юм байна. Сургуулийн өмнөх боловсролын хуулинд хувилбарт маш олон цэцэрлэгийн хууль энэ хуулиараа хуульчлагдсан байдаг. Хүүхэд харах үйлчилгээний стандарт хувилбарт цэцэрлэгүүдийн стандартын алинтай нь ч дүйцэж очихгүй байна. Энэ стандартыг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэсэн зарчмын асуудал үүсээд байна. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээний стандартад хяналт тавимаар байгаа юм. Энэ бол зөв ажил. Гагцхүү хэрэгжилт нь муу байна.
 

Б.Өлзийбат: Цэцэрлэггүй 6353 хүүхэд эрүүл, аюулгүй өсч хүмүүжих боломж бүрдсэн

/Хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсгийн ахлагч/
 
  -Анх 2015 оны долдугаар сарын 2-нд УИХ-ын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж,  2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг батлахдаа 10.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, 2016 онд 10 мянган хүүхдийг хамруулна гэсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 6000 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн тус үйлчилгээг 437 иргэн эрхэлж, 1024 тогтмол ажлын байр бий болсон.
 
Үүнээс гадна 6000 эцэг, эх ажлын байртай болох боломж бүрдсэн. Гэтэл шинээр бүрдсэн УИХ энэ оны наймдугаар сарын төсвийн тодотголоор Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн санхүүжилтыг хасч, 2021 он хүртэл болгож хойшлуулсан. Тиймээс бид  нэгдэж хэвлэлийн бага хурал зарласан.
 
Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөний сайд, УИХ-ын дарга, УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг, УИХ-ын 76 гишүүдэд шаардлага хүргүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэд 3.1 саяд хүрлээ. Сүүлийн 100 хоногийн хугацаанд гэхэд л 29508 хүүхэд мэндлээд байна шүү дээ.
 
...Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг үргэлжлүүлэхийг л шаардаж байна. Цэцэрлэг бол нийгмийн халамж биш. Энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтын асуудал, хүний эрх, тэгш эрхийн асуудал. Аав нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд нь хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй...

 
Энэхүү хууль батлагдсанаар 1024 хүүхэд харагч 80 мянган төгрөгийн төлбөртэй 40 цагийн сургалтад хамрагдлаа. Энэ хүрээнд стандарт журмын дагуу 437 Хүүхэд харах төв харьяа хороо, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдлын газарт, эцэг, эхийн хараа хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр 1024 хүний ажлын байрыг бий болгож, цэцэрлэггүй 6353 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд  өсч хүмүүжих  боломж бүрдсэн.
 
Мөн 6000 өрхийн ажилтай, орлоготой болох нөхцлийг бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. 100 ортой таван цэцэрлэгийн өртгөөр 6353 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж чадсан. Тийм болохоор  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг үргэлжлүүлэхийг л шаардаж байна.
 
Цэцэрлэг бол нийгмийн халамж биш. Энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтын асуудал, хүний эрх, тэгш эрхийн асуудал. Аав нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд нь хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй. Хэрвээ бидний шаардлагын хариуг 36 цагийн дотор өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжин орох болно. Бид зөвхөн уг хуулийг үргэлжлүүлэн 2017-2018 оны төсөвт таван тэрбум төгрөгийг суулгаж өгөхийг хүсч байгаа. 
 
Сэтгүүлчийн дүгнэлт
 

Хүүхэд харах үйлчилгээ үргэлжлэх ёстой

 
Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр 1024 хүн ажлын байртай болж, цэцэрлэггүй 6353 хүүхэд аюулгүй орчинд өсч, хүмүүжих боломжтой болчихоод байна. Үүний цаана мөн тооны эцэг, эх ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн амжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.
 
Энэ тоо нэлээд том зүйлийг өгүүлж байгаа биз. Өнөөдөр Улаанбаатар хотод 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, сугалааны гадна үлдсэн. Улс цэцэрлэг бариад, бүх хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулж, эцэг, эхчүүдийг санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжоор хангатал өдий байна. Энэ байдлаараа бол.
 
Тиймээс л асуудлыг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй. Тэгвэл тэр арга нь яах аргагүй Хүүхэд харах үйлчилгээ. Монгол Улсын Засгийн газар иргэдээ боддог, дэмждэг л бол энэ үйлчилгээг үргэлжлүүлэх л ёстой. Яах вэ, Н.Номтойбаяр сайдын ярьж байгаа буруу биш. Хүүхэд харах үйлчилгээ нэртэй нэг муу “амбаар” нээчихээд, хүйтэн, чийгтэй, тав тухгүй, ямар ч стандартын шаардлага хангахгүй газар үйл ажиллагаа явуулна гээд зүтгэж байгаа бол болохгүй. 
 
Тиймээс Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа нөхдүүдийг шалгах нь зөв. Хүүхэд харна гэсэн болгонд бас харуулаад байх нь юу юм. Хэдийгээр эцэг, эхчүүдэд ажил хийх боломж гарч ирж байгаа ч гэсэн цаана нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, цаашлаад сургуулийн өмнөх боловсролыг зөв эзэмших гээд олон асуудал бий.
 
Тэр болгонд төр засаг хяналтаа тавих л ёстой. Түүнээс биш Хүүхэд харах үйлчилгээний хууль баталлаа, байраа нээчихсэн үү, тэгвэл хувьсах зардлаа ав гэж арай ч болохгүй ээ. Энэ чинь бас журамтай, дүрэмтэй, шаардлагатай байх ёстой биз дээ. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ л харуулж байвал юу ч яахав гэдэг сэтгэлээр хандаж болохгүй. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа нөхдүүдийн дунд зүгээр сууж байгаад хэдэн төгрөг олчих гэсэн сэтгэлтэй нөхдүүд ч бий. Тиймдээ ч хаа хамаагүй, ямар ч шаардлага хангахгүй байранд Хүүхэд харах үйлчилгээ гэж нээчихээд, төрөөс мөнгө нэхээд байж ч болно.
 
Тиймээс шалгах шаардлагатай. Гэхдээ бас шалгаж байна гэсэн нэрийн дор шаардлага хангаж байгаа, бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийгээд, байр саваа тохижуулаад, багшаа бэлтгээд, хөрөнгө мөнгөө зарчихсан хүмүүсийг хохироож болохгүй. Шалгах ажлаа хурдхан хийгээд, болж бүтэхгүйг нь хаагаад, болохоор, цаашаа явахаарыг нь дэмжээд ажиллуулах л хэрэгтэй байна. Уг нь хувьсах зардал гэж ердөө тавхан тэрбум төгрөг л юм билээ. Шаардлага хангахгүй байгаа Хүүхэд харах үйлчилгээг нь болиулчихвал түүнээс бага мөнгө шаардагдах байх. 
 
Гэтэл ирэх оны төсөвт сардаа тав, цаашлаад 20-30 төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудад хувьсах зардал нэрийдлээр 25 тэрбум төгрөг өгөхөөр тусгасан байгаа талаар зарим гишүүд хэлж байсан. Энэ их мөнгөө хасаад, танаад, Хүүхэд харах үйлчилгээндээ өгч яагаад болохгүй гэж. Яам бол үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай л байгаа юм билээ. Энэ талаараа сайд нь дээр ярьсан байгаа. Гагцхүү төсөв дээр л асуудал гацаад байна уу даа гэсэн хардлага байна. Тэр шалгалт бол яах вэ, хийх ёстой, дараа нь тодорхой шаардлагуудаа тавина. Угаасаа тэр шаардлагуудыг хангасан газар л үйлчилгээгээ явуулах ёстой нь мэдээж. Гэхдээ шалгаж байгаа гэдгээр халхавч хийгээд, төсөв дээр мөнгө суулгаж өгөхгүй, Хүүхэд харах үйлчилгээнийхнийг “жийх” гээд байгаа юм биш биз дээ.
 
Зарим хүний хэлж байгаагаар цэцэрлэг бол халамж биш шүү. Энэ бол ирээдүй хойч үедээ, дээрээс нь иргэддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. Төр шийдэх ёстой л асуудал. Нэгэнт цэцэрлэг бариад, сургуулийн өмнөх боловсролын гадна үлдээд, эмээ өвөөгөөрөө харуулж, эсвэл гэртээ цоожлогдож байгаа хүүхдүүдээ оруулж чадахгүйгээс хойш орлуулах зүйлээ сайн хийх л хэрэгтэй байна. Тэгж байж энэ иргэдийн чинь амьдрал ахуй бага ч болов дээшилнэ биз дээ. 

Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-02 08:43:10
    Алдаа дутагдалгүй хэрэгждэг шинэ зүйл гэж байхгүй шүү дээ. Яагаад зөв зүйлийг дэмжихгүй, өө сэв хайгаад байгаа юм бэ. Бухууг нь засаад цааш нь үргэлжлүүл ч ээ
  • МАН-ыг дэмжигч 2016-11-02 06:44:02
    хүүхэд харах үйлчилгээг ямар нэгэн хөрөнгийн эх үүсвэр яаж ийж олж байгаад ч гэсэн МАН үргэлжлүүлэх хэрэгтэй.Тэгвэл иргэд нааштай хүлээж авна.Хийх ёстой шүү.......
    • MB 2016-11-02 07:20:00
      Хувийн сургуулиудад ( дунд сургууль ) өгдөг олон тэрбумаа тэдэнд өг. тэд чинь нэг хүүхдээс 10 - аас 38 сая төгрөг авдаг. Илүүдэл мөнгөтэй ААН.
  • Утаанаас гарая 2016-11-02 04:20:42
    Утаанаас дайжин эрүүл агаарт гарая. Найрамдал зуслангийн хашаан дотор баригдсан,модондоо ойр шинэ сууцанд 1 өрөө байр хөлслүүлнэ. скаймедиа, төвийн халаалттай, ...
  • gggg 2016-11-02 03:36:23
    ok
  • 4444 2016-11-02 01:56:58
    хэрэгжүүлээчээ нэг л их стандарт гээд хуцаад байх юм стандарт тогтоовол юу тэнцэхгүй тэгээд ч худлаа баахан бичиг цаас зүгээр л дэмж тэгээд болоо малаа