Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган болно
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016-Нэг говь, нэг зорилго" арга хэмжээ энэ сарын 3,4-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулна.

Тус чуулга уулзалтын зорилго нь хөрш зэргэлдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгууд өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудыг хэрхэн хамтран хөгжүүлэх, аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг хэлэлцэхээс гадна нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх, аймаг бүсийн хэмжээнд өрсөлдөх чадварын давуу салбаруудыг хэлэлцэхэд оршино.

 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.