Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-02 04:07:05
    Ард түмэн хоногийн хоолоо чадан ядан залгаж байхад бас ой тэмдэглэх мөнгө байнаа
  • Зочин 2016-11-02 02:20:44
    Монголчуудад чаддаг хэдэн юм байна, ой тэмдэглэх, одон өгөх, овоо тахих, худлаа ярих, хулгай хийх, архи уух, найр хийх, дуу дуулах... мал төллүүлэх, мах идэх
  • зочин 2016-11-02 02:12:35
    Одоо Хятадын Монгол болох гэж байж юун ч ой тэмдэглэх дуртай юм, за яахав Чингэс гэж цээжээ дэлдээд, Чингэс архиа уугаад тасарч л бай, нэг мэдэхэд Хятадын мэдэл...
  • Зочин 2016-11-02 01:34:06
    Энэ ойг жил бүр л тэмдэглэх юм, 25 жилийн ой ч бүр л том тэмдэглэнэ дээ, энэ 430 улсаас мөн ч их юм хүртэж байна даа, тэгш ой гээд бас л мөнгө үрнэ дээ