УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд өчигдөр Төрийн өмчийн дарга оролцов. 2017 оны төсвийн төсөлд хувьчлах ААН-үүдийн тоонд Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах тухай асуудал яригдаж байгаа. Энэ асуудал өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан дээр яригдсан байна. Хувьчлал болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс хариулт авлаа.
-Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах эсэх асуудлыг намын бүлэг дээр ярьж байх шиг байна. Таны хувьд ямар байр суурьтай байна.
-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал нь хамгийн их анхаарал татсан асуудлыг нэг. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд зардал бага гаргая, хэмнэлт хийх тухай ярьж байгаа. Гэвч Төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдал 10 их наяд хүрчихсэн байна. Хоёр жилийн өмнө энэ алдагдал гурван их наяд байсан ч өнөөдөр долоо их наядаар алдагдал нэмэгдчихсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хувьчлалаар орох орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ 50 тэрбумыг яаж үнэлж гаргаж байгаа юм бэ? Өмчлөх компаниудын үнэлгээг хэрхэн гаргаж байгаа вэ? гэх мэт нарийн мэдээллүүдийг оруулж ирэх хэрэгтэйг бүлгийн гишүүдийн зүгээс албаныханд хэллээ. Төсвийн байнгын хорооноос энэ асуудлаар ажлын хэсэг гарсан. Мөн Өргөдлийн байнгын хорооны гишүүд энэ ажлын хэсэгт ороод тодорхой судалгааг хийх хэрэгтэй байх. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд юунаас болж алдагдалтай ажиллаж байна вэ, энэ алдагдлыг хэн нөхөх вэ, жил бүр Төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдлыг төсөв үүрээд яваад байх уу, алдагдалтай ажиллаж байгаад хэн хариуцлага хүлээх гэх мэт асуудал өнөөдөр тодорхойгүй үлдэж байна. Тийм учраас бид бүлэг дээр энэ асуудлыг нухацтай авч хэлэлцсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалд ямар ААН-үүдийг оруулах вэ, хувьчлах үнэлгээг яаж гаргаж байгаа вэ гэх мэт асуудлуудыг ярьж байна. Миний хувьд ажлын хэсэгт нь орж ажиллана.
-1,5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гишүүдийн зүгээс зарим нэг санал гарч байгаа учраас хуулийн төслийг хэлэлцүүлгийг явцад татаж магадгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар энэ хуулийн төслөө эргүүлэн татаад, дахин судалж байж оруулж ирэх хэрэгтэй гэх чиглэл өгсөн.
-Ямар учраас хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа юм бол?
-Учир нь жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөлд дөрвөн салбар л оруулсан. Гэтэл барилга, газар тариалан хоёр бол дандаа улсаас татаас авдаг. Уг нь намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жижиг дунд ААН-үүд, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих тухай тусгасан. Гэтэл эдгээр дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлэх нь бодит байдалд хэр тусгалаа олох вэ? гэх асуудал гарч ирсэн. Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн зүгээс нийтийн үйлчилгээ, мод үржүүлэг, эмнэлгийн салбаруудыг дээрх хөнгөлөлтөд хамруулахаар саналууд гаргасан. Тиймээс бодитоор судалгаа хийгээд 1,5 тэрбумаар доошгүй борлуулалтын орлоготой жижиг дунд ААН-үүд рүүгээ чиглэсэн татварын бодлогыг явуулах ёстой гэдэг чиглэлийг хууль санаачлагчид өгсөн. Бүлгийн хурал дээр энэ асуудлыг дахин ярина. Төсвийн байнгын хороо ч энэ энэ асуудлыг хэлэлцэх байх.
-Өмнөх парламентийн үед хүчтэй яригдсан асуудал бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Танай намын мөрийн хөтөлбөрт энэ асуудал тусгагдсан байгаа. Энэ асуудал бүлэг дээр яригдсан уу?
-Одоогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг тухайлан ярьж эхлээгүй байна. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа хүний нэг.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн