Зөв бичгийн дүрэмд шинээр “Журамласан толь” бичиг ашиглана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийн талаар нийтлэг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэсэн “кирилл үсгийн дүрэм”-ийг баталгаажуулахаар болжээ.

 Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс энэ оны 9-р сарын 8-нд баталсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрмийн толь"-ийг нийтээр дагаж мөрдөх тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу гурван сарын хугацаанд зөв бичгийн “Журамласан толь бичиг”-ийг бүтээж, нийтийн хүртээл болгох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү толь бичгийг бэлтгэн хэвлүүлэх хүртэл Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толийг дагаж мөрдөх ажээ.
 
Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны “Кирилл бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” тогтоолд нийт 622 үгийн бичлэгийг журамласан байдаг байна. Үүнээс 391 үгийн бичлэгийг өөрчилж журамлажээ. Үүнээс дуудлага өөрчилж журамласан 200 орчим, монголоос орчуулж хэрэглэх 31 гадаад үг бий. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-д байхгүй 22 үг, зөрүүтэй бичих 48 үг, нийт 70 үгийг шинэ “Журамласан толь бичиг”-т оруулж, цаашдаа энэ толь бичгийг урт удаан хугацаанд тогтвортой мөрдөх ажээ.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-03 02:26:44
    дамдинсүрэн гуай агуу хүн шүү. юу л гарч байгаа болдоо
  • OYUN 2016-11-02 03:46:59
    1983 оны Монгол үсгийн дүрмийн толь болон одоо гарах гэж байгаа журамласан толь бичгийг олон жил мөрдлөг болгох зайлшгүй шаардлагатай.