Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно.

10:00 цагт: Глоб Интернэшнл Төв нь Нээлттэй Нийгэм Форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран  “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хожимдоогүй" хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Баянгол дүүргийн 1а байрны /ЗДТГ-ын хажууд байрладаг/ дулаалгын фасадны ажлыг танилцуулна. Хуучны байрнуудын дулаалгын шинэ технологийг танилцуулна

12:00 цагт: Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хуралтай.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт: 218.1 Хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлнэ.

12:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар баримт дэлгэнэ.


15:00 цагт: КООСЭН-ЯПОНЫ ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МОНГОЛ ДАХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН НЭЭЛТ Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт болно.

18:30 цагт:"Номтой Өглөө" клубын "Уран зохиолын бус" номын "Номтой Орой" уулзалтаар "Номтой нөхөрлөсөн түүхүүд" номыг уншиж, хэлэлцүүлэг хийнэ. Хаана: Талбайн хажуу талын Broadway restaraunt-нд


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-02 00:54:22
    Бээжин дэхь төлөөлөгчийн газар гээд л өгүүлбэрүүд хөврөөд л байна, яг л ӨвөрМонголын араас алхаж байна даа, наадам хийгээд, дуулж байтал Хятадын мэдэлд очих нээ...