“Ногоон” мөнгөний ханш дийлдэхгүй нь
Монголчуудын амьд¬ралд хамгийн ихээр нөлөөлдөг "ногоон” мөнгөний ханш өдрөөс өдөрт өссөөр дийлдэш¬гүй болж байна. Өдгөө нэг ам.доллар 2410 төгрөгтэй тэнцэж ирээд байна.

Монгол банкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2374 төгрөг 21 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2396 төгрөгөөр худалдан авч 2410 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд 2374 төгрөгөөр худалдан авч, 2394 төгрөгөөр худалдаж байна.

Экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болсон нь ам.долларын ханш өсөхөд чухал нөлөө үзүүлж байгааг эдийн засагчид хэлж буй. Мөн ажлаа аваад удаагүй байхдаа хийсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы "Гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар байна” гэсэн мэдэгдэл "ногоон”-ы ханшийг тэнгэрт гарахад гол үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тэрбээр  өнгөрсөн наймдугаар сард ийн мэдэгдсэн билээ. Түүнээс хойш ноён ногооны ханш галзуурсан мэт өссөн. УИХ-ын сонгуулиас хойш ам.долларын ханш 400 гаруй төгрөгөөр нэмэгдээд байгаа.  

Өдөр өдрөөр нэмэгдэж буй долларын ханш цаашид буурах нь бүү хэл улам өснө гэсэн урьдчилсан дүгнэлтийг эдийн засагчид хэлж байна.

Ам.долларын ханшийг тогтворжуулах ажлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар яаралтай хийж эхлэхгүй бол улс орны эдийн засаг удахгүй сөхрөх нь. Тиймээс одоо л бидний сонголтын үр дүн гарч Монгол Ардын нам сонгуулийн үеэр амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг ирснийг сануулья. Ханшийн өсөлтийг хазаарлаж чадвал шинэ Засгийн гавьяа тэр болно. Мөн төв банкнаас ам.долларын ханшийн өсөлтийг сааруулах  ямар нэгэн тодорхой  ажил хийж, яаралтай арга хэмжээ авах ёстой хэмээн үзэх иргэд цөөнгүй байна. 

Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг чиглүүлж, удирдан залах үүрэгтэй Монголбанк жилийн жилд л ам.долларын ханшийг бууруулах, төгрөгийн ханшийг чадлынхаа хэрээр барьж байх зорилгоор бодлогын  хүүгээ  өсгөдөг  нь ёстой л “Гал унтраах арга” болсоор ирсэн нь нууц биш. Сайтар  ажиглавал Монголбанк бодлогын хүүгээ өсгөх тусам ам.долларын ханш чангардагийг сүүлийн жилүүдийн   практикаас харж  болно.  Энэ жишгээр Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн ч өдгөө нэг ам.доллар түүхэн дээд ханшийг тогтоож 2410 төгрөг болоод байна. 

Тун удахгүй нэг ам.доллар 2500 төгрөг болохыг  үгүйсгэх араггүй. Яагаад гэвэл тэр аюулаас тойроод гарах арга өнөөдөртөө  маньд байтугай, Монголбанкинд ч харагдахгүй  байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Li 2016-11-03 10:05:40
    Mongol chuud neg bosvol aimar ym bolno shu
  • Selenge 2016-11-02 11:15:42
    Boslog hi uur arga baihgui odoo bolloo
    • selengee chi zugeer meemee huhuul 2016-11-03 02:37:28
      Huuhdee huhuuleed gertee nuhruuruu tejeelgeed hevtej bval barav. Yun tom tom yum yarij yavdag shulam be
  • !!! 2016-11-02 05:50:17
    Mongonii hanshiig togtworjuulah uureg Mongol Bank, Zasgiin gazart baigaa AJLAA HII!
  • Ардчилал 2016-11-02 05:35:14
    Ардчилалтай оронд болж л байдаг зүйл шүүдээ. Харин ч манай төрийн удирдлагуудын ачаар гайгүй байна. Тэгээд ч хүний эрхтэй холбоотой асуудал шүү тэгж яривал
  • 4 2016-11-02 05:33:48
    2500 xvrwel ZG ogtsrox baix daa.
  • хххх 2016-11-02 03:53:27
    тийм дэмжиж байн гэвч биднийг өрөөр боомилсон
  • zochin 2016-11-02 03:37:28
    bid temtsehgui uym bol darga naar tooh ch ugui korie g har buunuuruu jagsaj l temtseh hergtei bn daa
  • ЗОЧИН 2016-11-02 01:49:18
    ЭНЭ УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД БҮГД ДОЛЛАРЫН ОФФШОР ДАНСАНД МӨНГӨӨ ХИЙЧИХСЭН. ЭДЭНД ДОЛЛАР ӨСЧ БАЙХ НЬ Л ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХЭЭР ХАНШ БУУХЫГ ХҮЛЭЭСНЭЭС БУХЫН ДООДОХ......
  • оооо 2016-11-02 01:29:14
    юмны үнэ тэнгэрт хадлаа жижиглэн 10-200 төгрөгөөр нэмэгдсэн байна хэзээч буухгүй сүйрэл
  • Зочин 2016-11-02 00:56:49
    .....маньд байтугай..... энэ тэр гээд долларын ханш буулгадаг чи хэн юм бэ Сансараа, чи ч ёстой Сансар байхаа