Хэн гэдгээ, юугаар бахархахаа мэддэг байгаасай

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон билээ. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн эл өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтоод буй. Энэхүү Монголоороо бахархах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод өдгөө дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. Гэтэл энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр л гэж мэдэхээс ямар учиртайг мэдэх хүүхэд цөөхөн байна. Хүүхэд битгий хэл учир мэдэх томчууд нь энэ баяраа ойлгохгүй, мэдэхгүй байна.
 
Энэ жилийн тухайд “Монгол бахархлын өдөр” өнөөх халловений баярын өдөртэй давхцан тохиосон. Тиймээс ч бахархлын баяр маань элдэв цус нөж нүүрэн дээрээ зурсан залуусын сүнсний сүрт баярт дарагдсан гэхэд хилсдэхгүй.
 
Уг нь жилд ганцхан тохиох энэ баярт өдөр хэвлэл мэдээллийн байгууллагаасаа эхлээд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг үйлчилгээний газрууд ч ач холбогдол өгдөг байж яагаад болохгүй гэж. Соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж, телевизүүд нь Монгол хүн гэдгээрээ бахархах түүхэн кино, баримтат нэвтрүүлэг гээд юу эсийг үзүүлж болно шүү дээ. Гэтэл харин ч эсрэгээрээ кино театрууд халловений баярт зориулан аймшигт сүнснүүдийн хөрөг, тус баярын бэлгэдэл гэх хулуу зэргээр чигмэглэчихсэн байх юм. Мөн баярт зориулан айшгийн кинонуудыг ар араас нь гаргаж байх жишээтэй.
 
Харин цэнхэр дэлгэцээр өнөөх л Солонгос сериалууд нь гарсаар л... Хэрвээ танайх орон сууцанд амьдардаг бол учир мэдэхгүй хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсчихсөн  хаалгыг чинъ тогшоод чихэр нэхээгүй байх учиргүй. Өөрөөр хэлбэл, сүнсний баярт өртөөгүй айл ховорхон байлаа. Мэдээж тэр хүүхдүүд өөрсдөө нүүрээ будаад, элдэв хувцас олж өмсөөд ингэж яваагүй нь ойлгомжтой. Түүний аав, ээж, ах, эгч нар нь халловений баяраар ингэдэг гэдгийг зааж, тусалж байгаа хэрэг. Уг нь ингэж сүнс сүгээр хүүхдүүдээ хөөрөгдөхийн оронд “Монгол бахархлын өдөр” үр хүүхэддээ хэн болохыг нь хэлж, Монгол гэх зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гангарах ухааныг зааж, сургасан бол сайн байхсан.
 
Монголынхоо түүхийг ч мэдэхгүй байж, халловений баяр ямар учиртай, ямар бэлгэдэлтэй гэдгийг мэдэх нь юу л бол. Түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Нээрээ ч өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүүхдүүд юугаараа бахархаж, яаж баярлахаа ч мэдэхгүй байх нь тэдний буруу биш. Яг үнэндээ Амеркийг, барууныг дуурайна, дуурайна гэхэд элдэв болгоныг нь ингэж дуурайх болсон нь “толгойгүй” томчуудын буруу. Харь орны баяр тэндээ л сайхаи биз. Монгол хүн гэдэг үүх түүхтэй, дээрлэх ёстой, ёс заншлаа дээдэлдэг ард түмэн гэдгийг учир мэдэхгүй бяцхан үрсдээ зааж, сургах цаг нь болсон монголчууд аа.
 
Гэхдээ бүгдийг хараар будах гэсэнгүй. “Монгол бахархлын өдөр” үр хүүхдээ дагуулаад, Монгол дээлээрээ гоёод төв талбайд байгаа Чингис хааны хөшөөнд мөргөж, адис хүртэх нэгэн ч байлаа. Тиймээс Чингис хааны хөшөөнд очоод мөргөхгүй юм гэхэд “Монгол бахархлын өдөр” хүүхдүүддээ хэн гэдгийг нь, юугаар бахархах ёстойг нь хэлээд өгдөг байвал яаж байна.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mонгол 2016-11-02 04:41:41
    Хүүхэд ардчилалын буруу биш, Түмэн олон маань удирдах толгойгүй болсны,, хар гай,,
  • хужаа эр 2016-11-02 04:36:49
    Дэлээ омсоод ходоо хэвтээд байх юм уу. Бахархаж бана гэж бодоод ..аа
  • Фук 2016-11-02 04:03:54
    Учир мэдэхгүй хүүхдүүд юу дуурайж далдганаж бгаагаа ч мэдэхгүй юм. Гадны бараг бүх баяр шашны холбогдолтой коммершил баяр бдаг.
  • zochin 2016-11-02 03:42:41
    Сүнсний баяр гээд байгаа зүйлийг болиулмаар юм, манай улсын баяр биш, цаашид ч байх ёсгүй зүйл. Үр хүүхэдүүддээ хэлж баймаар юмаа
  • Зочин 2016-11-02 03:14:12
    Бахархалын өдрийг ийм байдлаар гурилдвал дэмий. Айл бүр, албан байгууллага бүрт бахархах зүйл бий.
    • Зочин 2016-11-02 03:16:25
      Тэр зүйлсээ ярилцаж, залуусаа хөхиүлэн дэмжиж, өвгөдөө урамшуулан, хүүхэд багачууддаа Монголоо гэх сэтгэлгээ суулгахуйц өргөн далайцтай хийвэл сайн сан
      • Зочин 2016-11-02 03:17:42
        Монголын бахархал, байгууллагын бахархал, айл өрхийн бахархал байж таарна аа даа
  • иргэн 2016-11-02 02:36:32
    Бид аажмаар соёл ёс заншилаа гээж байна. Монголд түй ч хамаагүй зүйлсийг одоогийн залуучууд сармагчилан дуурайж баяр болгон тэмдэглэж байгаа нь
  • Зочин 2016-11-02 01:56:08
    Америкаас авчирсан ардчилал, гэдэг чинь наадах чинь шүү дээ. 26 жил Хятадын э/засгийн эрхшээлд нэг ёсондоо явж бна. Ардчилал авчирсан хүмүүсийн гавъяа нь энэ....
  • зочин 2016-11-02 00:58:24
    3 тэнэг монгол билгээр хятад хүн бэлээр гэдэг шиг өөрсдийгөө ингэж үхэж чөтгөр болно гээд зөгнөж байгаа юм байна
  • Зочин  2016-11-02 00:51:00
    Эдгээр залуучуудын хүссэн зүйл нь хүзүүгээр нь татна даа.
  • зочин 2016-11-02 00:49:56
    Энэ өдөр бүгдээрээ Чингэс архиа уугаад хорвоо ертөнцийг мартацгаая, Монгол улсыг Чингэс хаан байгуулсан, Монгол улсыг Чингэс архи сөнөөх тавилантай юм гэнээ