Хүний зовлонгоор хөлжигсдийн хөлийг боомилж болохгүй юу, хотын захирагч аа

Сүүлийн жилүүдэд нийгэм, хүмүүний байдал улам бүр доройтож, мөс чанараа гээсэн хүн дүртнүүд өдөр ирэх тутам олшрон, араа шүдээ хавиралдан, улаа үзсэн араатан лугаа шавааралдах нь юутай их харамсал билээ. Эрээ цээрээгээ алдсан ийм новшийн байдлыг илтгэх олон арван дүр зураг, олон арван жишээг дурьдаж болох ч сүүлийн хэдэн жил хүмүүсийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлэх болсон машин ачигч компаниудын тухай хөндөхгүй бол үнэндээ болохоо байжээ. Ядарсан олныхоо нуруун дээр дэвсэлсэн ийм харгис шийдвэрийг гаргасан дарга, даамалтангууд үнэхээр бодит амьдралаас хол тасархай буйн шинж гэж хэлэхээс аргагүй. Хөөрхий нэгэн ядарсан жолоочийн ямбийсан дөрвөн дугуйтыг чирээд “Бод идсэн боохой шиг” тарвалзан довтолгох ачигч машинууд хотын гудамжаар нэг хөглөрөн, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа замын бөглөрөлийг бүр ч ихэсгэнэ.

Гэтэл замын талыг эзэгнэсэн банхар том “Жип”-үүдийг чирсэн машиныг та бараг олж хараагүй байх аа! Энэ нь дарга даамал, пүүс, компаний эздүүд зэрэг хөрөнгө мөнгөтэй чинээлэг, эрх мэдэл бүхий томчуулаас гөлөг лугаа жижгэрдгийн нэг жишээ гэдгийг оршил болгоод гол зүйлдээ оръё.


 
Машин ачигч компаниудын овоо харааны бай болсон ончтой цэг нь УНТЭ-ийн орчим буюу ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын Үндэсний төв, Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтэс, Салах ёс гүйцэтгэх байр зэрэг албан байгууллагууд болж, өвдөж зовсон хүмүүсээ үзүүлэхээр ирсэн, яаралтай хагалгаанд орох болсноос яахын ч аргагүй энэ давчуухан газарт машинаа орхисон жолооч нар илүүтэй нэрвэгдэж байна. Саяхны өдөр хамаатны маань эгч тус эмнэлэгт яаралтай хагалгаанд орох болж, машин тавих талбай олдохгүй тэр орчмыг бүтэн тойрсны эцэст арайхийн мөнөөх газарт машинаа түр тавьсан болоод тавхан минут болоод гараад иртэл машин байдаггүй. Гэтэл гар утсанд “Таны машиныг зөөж шилжүүлэв. Та 60 мянган төгрөгийг тушаан машинаа авна уу. Хас транс, Хас банк, данс ... бэлнээр, дансаар төлж болно” гэсэн цахим бичвэр орж ирснээр чухам юу болсны учрыг оллоо.
 
Энэ үед “Хас транс”, “Ачит Сэлэнгэ”, “Бат зэв”, өөр юу, юу ч гэнэв нэр бүхий компаниудын ачигч машинууд бие биеэсээ өрсөн холхилдож, хүний үнэрээ гээсэн гүйцэтгэгч нар нь жолооч нь хүрээд ирэхвий гэсэн байдалтай ийш, тийш хялавхийлэн маш хурдан шалмаг хөдлөн, хэн нэгнээс зугатах лугаа хурдлан одох нь аргагүй л “Мөнгө цагаан, нүд улаан” гэдгийг санагдуулах авай!
 

Ер нь машин ачлаа гээд ямар ахиц дэвшил гарсан юм бэ. Энэ нь зүгээр л найз нөхөд танил талынхаа хэдэн хүнийг баяжуулах гэсэн муйхар шийдвэр гэж хэлэхэд хилсдэхгүй


Улаанбаатараар нэг дүүрэн бухимдлын дээр машинаа ачуулахын бас нэг бухимдал нэмэгдэж, заримынх нь даралт нь өндөрсөж, сэттэл санаа нь тавгүйрхэн эрүүл мэндээрээ хохирсон, машинаа хэмхчүүлж эд материалаараа хохирсон гээд л эмгэнэлт жишээ алийг тэр гэхэв. Өнгөрсөн онд өлгийтэй хүүхэд унтаж байхад нь ачаад явсан гэж баахан шуугиад л өнгөрсөн. Гэтэл мөн Салах ёс гүйцэтгэх байрнаас хүнээ авахаар ирсэн жолоочийн машиныг ачаад явчихсан гашуун үнэнч байдаг аж. Нөгөө газар нь хаана байгааг олох гэж өдөржин ажил удахын дээр 60 мянган төгрөгийг төлөөд машинаа авчихах бэлтэй нь хэд билээ. Тэгээд хонох тутам мөнгө нь нэмэгдэнэ. Нэгдүгээр эмнэлгээс Замын цагдаагийн газрын орчим буюу “Хас транс”-ын машин сорогч газрыг хүртэл ганц километр ч хүрэхгүй байх. Гэтэл яахаараа бүхэл бүтэн 60 мянган төгрөг байдаг юм бэ. Энэ бол арай дэндсэн шунал юм биш үү. Нөгөө цагдаагийн зөвшөөрөлтэй зөөнө, барина гэсэн нь хаана байна. Машин зөөсөн мөнгөндөө пологтсон байрын пээдгэр нэгнээс “Ямар хүн ачуулсан юм бэ?” гэвэл, “Ганбаатар дэслэгч” гэх. ‘Тэр хүн чинь хаана байна, яаж уулзах вэ? гэхэд өөрөө олоод уулзахгүй юу” гэж хэгжүүрхэх. Машин ачигч компануудын ажилчдын харьнааны соёл өнөөдөр нэг иймэрхүү л байна.
 
Ер нь машин ачлаа гээд ямар ахиц дэвшил гарсан юм бэ. Энэ нь зүгээр л найз нөхөд танил талынхаа хэдэн хүнийг баяжуулах гэсэн муйхар шийдвэр гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ үгийг олон хүний амнаас сонссон болохоор ямар ч байсан үнэний ортой байх. Тэгээд ч ийм бохир бизнесээс төрсөн тэрбумтнууд цөөнгүй байдаг гэсэн. Хэрвээ үнэн бол яаж хоол болох билээ дээ, хөөрхий. Хотын захирагч аа, та өмнөх дарга нарынхаа сайныг нь цааш үргэлжлүүлж, саарыг нь таягдан хаях тэнхэл гаргаач. Тэгвэл мөн ч олон хүний магнай тэнийх байх даа. Саяхны нэгэн статистик судалгаагаар манай улсын зургаан хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн тоо харагдсан. Одоо бол долоон хүний нэг нь болсон байх аа. Яагаад гэвэл машинаа ачуулсан хүн сэтгэл санааны гүн хямралд ордгийг дашрамд тодотгоод, машин ачиж хотын гудамжыг цэгцлэх нэрийн дор хүний зовлонгоор хөлжигсдөд найр тавиад байх нь зөв үү? Хотын захирагч аа гэж дахин, дахин халаглая!

Г.Баатарнум
Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • archaagui khulgai deerem 2016-11-03 14:12:17
    Yag deerem zovshoorogdson. ene zov gej bicheed bgaa novshnuud deeremchdiin khamsaatanuud
  • huu 2016-11-03 13:40:22
    yamar ih uneer mashin unaj bgaagaa oilgo, turgen gal komand yavah zai bn uu ene hotod, hunii ami uregdej bgaag hunfetgeed yavgan yavtsgaa l daa
  • zolo 2016-11-02 15:00:19
    Угиин хулгайч удамтай новшнуудад .хулгай хиих эрх олгочхоор бүүр гаарчих юм . Машин хулгайлахыг эсэргүүцэж бна минии хувьд
  • наран 2016-11-02 13:26:42
    Машин ачих буруу,ард түмэн таашаахгүй байгаа.Социализмын үед баригдсан нарийнхан замаар нь машинууд явах гэж үгээ хэлж байна.Төр замаа өргөтгөөч.
  • zochin 2016-11-02 13:01:02
    Zogsool gargah shaardlaga garch bga bolovch heregjuuleh gazar alga.harin ard tumen hohirch bn.Ene gajuudliig hen hezee zasah ve????!!!
  • zochin 2016-11-02 12:02:40
    achih ni zov. ingej baij l bid niiteeree emh tsegtstei amidarna.
  • зочин 2016-11-02 11:26:05
    Ачих нь зөв Хүн бүр хаа хамаагүй дуртай газраа машинаа тавиад байвал юу болох вэ Энд эсэргүүцээд байгаа хүмүүс хотын нийтлэг дүрэмд захирагдаж чадахгүй байвал
  • Canj 2016-11-02 08:59:10
    Батүүлиин хиисэн хуйвалдаан өөрийнх нь машиныг хэд дахин андуурч аваасай билээ гэж ерөөе
  • Зочин 2016-11-02 08:16:04
    Салга толгой Бат үүлийн санаачлага, одоо Зоригийн хэрэгт салга толгой нь орооцолдоод учраа олохгүй болсон байлгүй
  • zochin 2016-11-02 07:38:36
    asuudliin gartsiig dandaa buruu argaar shiiddeg n ene. ehleed zogsooloo baiguul, tegeed tend tavihgui baigaa bol hair nairgui achih heregtei.
  • хотын иргэн 2016-11-02 06:05:14
    Дүрмээ баримталж сурах хэрэгтэй, нэг дуракаас болж бусад нь бөглөрч байх ёстой юу, эсвэл нийтийн тээвэр хэрэглэ, тэгээд л гүйцээ, энэ хөдөөний сэтгүүлч хүртэлвэ...
  • Зөв 2016-11-02 04:50:04
    Ачих естой. Замын бөглөө болсон хуульд захирагддаггүй амиа бодсон хэдхэн новнууд
  • зочин 2016-11-02 04:10:48
    Манайхан л замраагүй байдалдаа дасцан болохоос замын түгжрээ болсон машинуудыг ачих нь зөв арга хэмжээ шүү. Иргэн би лав зөв гэж боддог. Ачаад бай ачаад бай.
  • zochin 2016-11-02 04:02:45
    Mashin tavih zogsooloo shiidej ogoogui baij mashin achina gedeg bol buruu gej bodoj bn,zogsooloo shiideed ogchooch HOT ZAHURCH BAIGAA HUMUUSEE???????
  • зочин 2016-11-02 03:55:54
    Жинхэнэ ачих ёстой машинаа ачихгүй байгаад байх юм. хэдэн хоногоор шүү. СБД-ийн замын цагдаагийн байрладаг орон сууцны гадаа ийм машин зөндөө, зөндөө. Ер энэ з...
  • mongol 2016-11-02 03:47:10
    buruu gazar tavisan bol torguul taviad l boloo shuu dee.
  • zochin 2016-11-02 03:25:39
    Ene luivriig zogsoomoor yum arai denedene ter tsagdaa nar ni huivalddag um bishuu zamin tsagdaad uchiir bii
  • иргэн 2016-11-02 02:40:05
    энэ бол цэвэр луйвар, манай машин бүүр хүнд ямар ч тээргүй газар байсан ачаад хаашаа авч явсны нь мэдэхгүй удсан.
  • гггг 2016-11-02 01:26:05
    хотын эргүү мээр ард түмнийг энэ олон хулгайч нар мөлжиж шимж байхад өмхий хүүр чи мэдэж байна уу
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal 2016-11-02 01:10:06
    duuren achdag mashinuud uursduu tugjrel uusgeed bna denduu olon mashin bna achihdaa bish hudulguun zohitsuulahdaa baimaar bna yag hulgaich shig uruvdmuur ...
  • irgen 2016-11-02 01:05:00
    ugui dee hotiin darga guai yvgan hunii zam,mashin tavih zogsooloo shiidchiheed daraa hi achihaa bod.ene hotod chine mashin ni ih zogsool baihgui baihiig ta hard...
  • Djifikgjg 2016-11-02 00:58:55
    Achuulhaar gazar bitgii tavildaa tegvel achihguishdee zamiin hudulguund saad uchruilaad mal shig end tend mashinaa tavidag humuus l ih durguitsdag baihdaa
  • Ocky 2016-11-02 00:30:29
    Zambaraagui tavisan mashinuud hichneen olo hunii ajil torliig saatuulj baigaag bas bodooch setguulchee
  • Иргэн 2016-11-02 00:19:11
    Ачуулсанаа гайхаад л шуналтайг нь гайхаад л байх юм. Чамаас болж өчнөөн хүн түгжигч бухимдаж бинзен тос мөнгө цаг хугацаагаар хохирч байгаа нь тэгээд үнэгүй юу....