
Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн дулаантай айл өрх, албан байгууллагын халаалт хангалтгүй хэмжээнд байна гэсэн гомдол гараад буй. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас "Гаднах температур хүйтэрч байна. Үүнтэй холбогдуулан манай инженер техникийн ажилтнууд тохиргоо хийсэн. Тохиргоо хийх үед даралт унасан учраас халаалт муудсан. Дөнгөж сая авсан мэдээллээр тохиргоо хийгдэж дууссан, халаалт хэвийн болсон" гэлээ.
Түүний хэлснээр өнөөдрөөс эхлэн айл өрх, албан байгууллагын халаалт хэвийн болох аж.