Хүүхэд харах үйлчилгээний  санхүүжилтийг төсөвт суулгахыг шаардав
УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай  хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулах шийдвэрийг гаргаад байгаа.  Санхүүжилтийг нь энэ  оны 12 дугаар сарын 31-ээр  зогсоохоор болсон нь эцэг эхчүүдээс маш их шүүмжлэл дагуулах болсон.
 
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 6353 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Энэ  үеэр эцэг эхийн төлөөлөл хуулийн хэрэгжилтийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх,  2017-2018 оны Улсын төсөвт эхний ээлжийн таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын багцад суулгаж өгөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон холбогдох албаныханд хүргүүлж байгаагаа дуулгалаа.

Мөн дээрх шаардлагад 36 цагийн дотор хариу өгөхгүй бол дөрөв дэх өдөр УИХ-ын чуулганы хуралдааныг хаах шаардлага тавина гэлээ. Уг эсэргүүцлийн үйл ажиллагаанд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа 1000 гаруй иргэд, тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх болох 7000 хүн оролцох юм байна.

Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны төсвийн багцад таван тэрбум төгрөгийн хувьсах зардлыг нэмж тусгахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-02 01:16:34
    Энэ Засгийн газар мунгина уу чавганц шиг эргэж буцсан золигнууд вэ, татвар нэмнэ гэсэн болилоо л гэнэ, хүүхэд харах үйлчилгээг сэргээнэ л гэнэ, ТАХ-ын тэтгэмж х...