Тусгай замын автобусыг Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулна
“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.



Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал солилцож байна.

Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна. Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ.

“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Boki 2016-11-02 05:17:05
    Ta nar buu zov. Ene chini zugeer hural.. bla bla
  • haana miim urgun gudamj bnaa 2016-11-02 04:30:00
    namyanjuu gedeg chin tiim urgun gudamj uu?
  • irgen 2016-11-02 01:37:59
    Чингэсийн өргөн чөлөөгөөр явуулах нь зүйтэй болов уу. Сүүлийн 5 жилийн байдлаар шинэ барилгын 80% Энхтайваны гүүрний урд баригдсан.
  • sed 2016-11-01 18:14:55
    ternii orond naad evderxii RAILBUS-a chin yachixsan yum naad zam dotor chin naad t1 yum chin bagtax u?
  • Зочин 2016-11-01 14:25:09
    tuul goloor zavi yabuulbal hamaagui deer baih shuu. naad bus aa haaguur yabuulah geed bnaa
  • Boldoo 2016-11-01 10:38:58
    газраа зараад идчихсэн байжийж хаагуураа шинэ зам тавих гээв
  • зочин 2016-11-01 10:28:35
    Зургт байгаа шиг ийм олон эгнээ нэмэх боломж байгаа юм уу. Сайн бна.