С.Эрдэнэ: Төсвийн алдагдлыг 1.6 их наяд төгрөгөөр буулгах боломж бий
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлгээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал, Мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.



-2017 оны төсөв мөнгөний бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?

-2017 оны төсвийн төсөл мөнгөний бодлоготойгоо огт уялдаагүй. Мөнгөний бодлого, 2017 оны төсвийн төсөл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, АН-ын бүлэг хамтран зохион байгуулж байна. Иргэдэд, нийгэмд эдийн засгийн төлөв байдлын талаар мөнгөний бодлогын асуудал, 2017 оны төсвийн талаарх мэдээлэл хангалттай биш байна. Цаашид эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ, эдийн засгийн бүтцийн ямар өөрчлөлт хийх гэж байгаа зэрэг төсөл зорилтууд харагдахгүй байна. Иймээс энэ талаар тодруулах мөн иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Төсвийн алдагдлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх боломж нөхцөл байгаа юу?

-Төсвийн алдагдлыг 1.6 их наяд төгрөгөөр буулгах, орлогоо зөв тооцвол 500-600 тэрбумаар нэмэгдүүлэх боломж бий. Жишээ нь , татварын бус орлогууд байна. Уул уурхайгаас олж буй орлогоо нэмэгдүүлэхэд яагаад санаа тавихгүй байгаа юм бэ. Өнөөдөр олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний нэг тонн нь 220 ам.доллароор худалдаалагдаж байхад Тавантолгойгоос гарч буй нэг тонн коксжик нүүрсний үнэ өсөхгүй байна. Үүний төсөвт өөдрөгөөр тусгах эрмэлзэл харагдахгүй байна. Нөгөө талаас Хятадаас урт хугацааны бага хүүтэй зээл гуйж явахын оронд Хятадад гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх талаар яагаад санаачилга гаргахгүй байгаа юм бэ. Гал унтраах төдий төсөв оруулж ирсэнд үнэхээр харамсаж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-11-28 08:53:38
    ЯАЖ БУУЛГАХ АРГА ЗАМЫГ НЬ ЗААГААД ӨГӨӨЧ НААД УЛСУУДДААА
  • Зочин 2016-11-02 09:13:08
    МАН-ыг дангаар нь зүтгүүлэхгүй элдвээр гүтгэж байгаад АН-ын хүнээ орон нутгийн сонгуульд ялуулаад Засаг дарга болголоо идэж уух чинь дуусаагүй л байна уу?
  • өвгөн 2016-11-02 06:06:06
    чи дойлууритай эр эдийн засгаа дэмжээд хэдийг өөрөөсөө гаргаач дээ урьд нь хийгээгүй гээ хийлдээ хэ ха
  • Иргэн 2016-11-02 02:47:37
    Чи тэгээд идчихэлгүй буулгаж байхгүй үхсэнээ хийж байв. Ам чинь болохоор хамаагүй дуугарах юмаа малаа.
  • ёмбоо 2016-11-02 01:15:10
    өмнөх 4 жилд таг сохор байж байгаад одоо "нүд" орж байна уу ВАНТАН минь
  • Erdened 2016-11-01 13:14:36
    Zugeer dugai baij baival taarna. Malaas dor amitad
  • ганбороохой 2016-11-01 12:52:20
    АН-ийнхаан МАН юугаа хийнэ та нарт ямар хамаа байнаа. Төр барьж чадаагүй байж хажуунаас нь цор цор гээд яахав ээ дуугүй бай
  • Хөөе алуурчааан 2016-11-01 10:48:05
    Нүүрсний үнийн АН 40 доллар болгосон шүү.
  • Zochin 2016-11-01 10:28:34
    Эрдэнэ вангийн херенгийг оруулвал хэлсэн нь унэн байхаа. Вантан гуай н херенге чинь улсын херенгед тоологдох байх л даа.
  • zochin 2016-11-01 09:09:12
    ene yostoi gytsana biz. idej uuj hanahgui shaar.
  • USER 2016-11-01 09:06:00
    ҮНБҮҮ МИНЬ ТЭР ҮЕД НЬ ТЭГЭЭД БУУЛГАХГҮЙ ЯАСАН ЮМ.
  • зочин 2016-11-01 08:58:41
    Энэмуу одоо юу гээд худлаа тэнэгтээд байна аа, 4 жил улс орныг сүйтгэж хаячаад, одоо хүн юм хийх гэхээр саад болсон муу луйварчин
    • Гомбү 2016-11-01 12:48:14
      Ардын намын алуурчдаа та одоо ард түмний амыг барьж байнаа ёстой сэлэм гялс толгой бөндгөс болох бий дээ солиотоо