Н.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина
МАН-ын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөх тухай хуулийн төслийг намрын чуулганы үеэр өргөн барихаар тогтсон тухай эх сурвалжууд бичих болсон. Энэ талаар  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос тодруулахад “Одоогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай холбогдсон ажлын хэсэг гараагүй байна. МАН-ын намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай заасан. Үүнийг ард түмэн дэмжсэн. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх мандат авсан гэж ойлгож байгаа.

Нэгдүгээрт, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулга явуулж байгаад тодорхой асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярихаар төлөвлөж байна. Байнгын хороон дээр зарим судалгааг эхлүүлсэн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард нийтийн санал асуулга давхар явуулж, үндэс сууриа гаргаад цаг алдалгүй нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай” гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энэ 2016-11-02 03:13:01
    худ ургийн засгийн газрын гол будлиан
  • Бат 2016-11-01 23:25:11
    Үндсэн хууль гэж юу вэ хэдэн хүн тогтоосон хэм хэмжээ тэгээд өөрчлөөчдээ
  • Чойндон 2016-11-01 12:40:30
    Та нарт үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадвартай хүн байхгүй шүү дээ. 20 иод жил болоход засаг захиргаандаа өөрчлөлт оруулж чадахгүйл бн шүү дээ
  • Зочин 2016-11-01 08:14:22
    Та нарын үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч ёстой нарийн бүдүүн цариг, 5-р цахилгаан станц байхаа