Хөөмийч Н.Наранбадрах ОУ-ын тэмцээний цомын эзэн боллоо

Испанийн Барселон хотод Festival internacional de musica and dance "TALENT INTERNATIONAL" олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд  явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлах түгээхэд оршдог байна. 

Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн СТА, хөөмийч Н.Наранбадрах оролцож эх орныхоо нэрийг гаргажээ. Тодруулбал, уралдааны Тэргүүн байр, Алтан цом Шүүгчдийн Нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит шагналыг тус тус хvртсэн байна.

Хөөмийч СТА Н.Наранбадрахын хувьд эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байсан юм. Тухайлбал, 

  • ОУ-ын хөөмийчдийн 1,2-р уралдаанд Гран-при /ОХУ-ын Буриад/
  • Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдаанд хошой алтан медаль
  • Монгол улсын төрийн шагнал Алтан гадас Улаанбаатар хот
  • ОУ-ын хөөмийчдийн 5-р наадамд Гран-при /ОХУ-ын Буриад/  болж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан юм.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-11-01 08:16:35
    Баяр хүргэе, цаадуулд нь шагнал үлдсэн юм болов уу, бүгдийг нь хамчихсан юм биш үү аан.