Д.Отгондалай: Ямар ч алдрын оргилд хүрсэн ард түмэнтэйгээ л цуг байна
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг "Залуу хүн” цуврал лекцийн дөрөв дэхь дугаарт "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдан оролцлоо.

Монголдоо төдийгүй Дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдийн тоонд зүй ёсоор орсон Д. Отгондалайн оролцсон "Залуу хүн” лекц сонирхолтой асуулт хариултаар үргэлжилж,  ярилцлага маягаар явагдсан. Тэрээр бага нас, спортын замнал, гэр бүл, хайр дурлал, залуу хүн байхын мөн чанар гээд олон зүйлсийн талаар нээлттэй ярилцаж, залуусын сонирхсон асуултанд илэнгүй далангүй хариулт өгсөн юм.



Боксчин Д. Отгондалай 15 настай байхдаа буюу 2003 оноос эхлэн энэ их спорттой холбогдож, 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элсч, тэр цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг жинд тоглож байгаа аж.

"Нэг ялагдсан хүндээ 2 ялагдахгүй” гэсэн зарчимтай тэрээр " Миний хувьд хар бор амьдралыг үзсэн болохоор ямарч алдрын оргилд хүрсэн ард түмэнтэй цуг байна гэж боддог” хэмээн ярьж байсан юм. Мөн " Залуу хүн, залуу нас гэдэг бол тэр чигээрээ эрч хүч. Тиймээс залуус, дүү нар минь маань зорилготой байж, хийх ёстойгоо хийгээд зорилгодоо хүр” хэмээн захилаа.

Д. Отгондалай цаашид нийгэм рүүгээ чиглэсэн ажил олон ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа лекцийн үеэр дуулгалаа. Мөн лекцийн үеэр залуучуудын хүсэлтийн дагуу ая өргөж, чамгүй дуучин гэдгээ харуулаад амжсан юм.

Ийнхүү "Залуу Хүн” цуврал лекцийн дөрөв дэх дугаар дуу хуур, дурсамж яриа, ухаарал дүүрэн болж өнгөрсөн юм.



Харин дараагийн зочноор "Авьяаслаг Монголчууд-2015" шоуны шилдэг оролцогч, гудамжны бүжигчин Т. Саруултөгс уригджээ.  Тэрээр 2016. 11. 04-ний 17 цагт  "Их хотын  соёл ба сэтгэлгээ” сэдвээр   лекц унших  аж. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.