“Б.Чимидийн нэрэмжит шагнал” олгоно

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг дор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2017 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1. Дараахь байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:

          -Эрдэм шинжилгээний байгууллага;

          -Их, дээд сургууль;

          -Төрийн болон төрийн бус байгууллага.

2. Бүтээлд тавих шаардлага:

          -Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

          -Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

          -Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

3. Бүрдүүлэх материал:

          -Нэр дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

           -Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

           -Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

           -Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

           -Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

           -Нэр дэвшигчийн анкет;

           -Ажил байдлын тодорхойлолт.

          Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4. Материал хүлээн авах хугацаа:

           Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаархи материалыг ирэх сарын 1-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна.

5. Шагнал урамшуулал:

          “Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна хэмээн УИХ-ын тамгийн газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-02 04:12:18
    Б.Чимид гэж мундаг хүн байлаа. Дахин ийм хуульч төрсөнгүй дээ даанч.
  • зочин 2016-11-01 07:38:07
    ажил байдлын тодорхойлолт авах нь ямар учиртай юм. Ажилласан жилийг харах юмуу, хаана ч гэрээгээр ажиллаагүй бол хасах уу. бүтээл судалгаа нь чухал биш үү
  • Зочин 2016-11-01 07:25:21
    Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэхээ л урдаа барих юм, тогтолцоогоо өөрчлөөч, 3 сая хүнд чинь УИХ, ЗГ-ын хажуугаар Ерөнхийлөгч гэж хоолны саваар яах юм бэ