“Чингис хаан” одонг есөн цэн алттай тэнцэх мөнгөн шагнал дагалддаг
Өчигдөр  өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиолоо. Энэ өдрийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар “Монгол бахархалын өдөр” болгон тэмдэглэж ирсээр  таван жил болжээ. Энэ өдрийн хамгийн том үйл явдал бол Төрийн  дээд одон болох “Чингис хаан” одонг гардуулах ёслол байдаг.  Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонгоор МУГЖ Г.Ариунбаатар шагнуулж, хамгийн залуудаа тус шагналыг хүртсэн  хүнээр тодорлоо. Тэрбээр энэ жил 28 настай юм. 

Өмнө нь энэ шагналаар Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат,  МУУГЗ Бямбасүрэнгийн Шарав, Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, УИХ-ын дарга асан Дамдины Дэмбэрэл, дипломатч Думаагийн Содном, эрдэмтэн Хавтгайн Намсрай, СГЗ зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нар шагнагдаж байсан юм.

 

Дашрамд дуулгахад, "Чингис хаан" одон хүртэгчид дараах урамшууллыг хүртдэг байна. 
 
7.1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

7.2. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

7.3.  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

7.4. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-02 04:20:39
    очирбат багабанди нар юм хийсэндээ биш жишиг тогтоож элбэгээ шагнуулахын тулд тэднийг шагнажээ
  • зочин 2016-11-01 12:13:09
    Улсаа өрөнд унагаасан АН-нханд болон бензиний үйлдвэр барих гэсэн Отгонбаярыг болиулсан Очирбат ,улсын төлөө юу ч хийгээгүй Багабанди нараа гэж.
  • түй түй 2016-11-01 09:23:42
    Бараатын бараа сүртэй залуугийн хийморь лүндаа нь босоо байгээ
  • MONGOL 2016-11-01 08:28:32
    Монголын ардчилал хөгжил дэвшлийн шинэ шугамаар 25 жил хөгжиж байна. Бүх хүн дуулах, хуурдах, хошин шогдох, морь уяах, бөх барилдах. Уяач хүн сайд, бөх хүн сайд...
  • zochin 2016-11-01 08:03:33
    ochirbat,gonchigdorj,bagabandi,sodnom demberel ner durdsanHUMUUSIIN HAJUUD MONGOL ULSIINHAA NERIIG DELHIIN CHIHNEE DUURSGAJ YVAA ZALUUD OGSON N ZOV ...
  • Сүрэн 2016-11-01 07:14:21
    Хөөрхөн хүү байна. Сайн ч дуулж байна. Амжилт хүсье. Эх орныхоо нэрийг гаргаж авьяасаараа явж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй.
  • Mongol zaluu 2016-11-01 06:51:07
    Ene odoo yu hiisen gej avch baigan bol? Tanihgvi nohor l baina. Yg avahaar zvil hiisenv?