Арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд МҮБХ-оос гаргасан хуваарийн дагуу гурван барилдаан болох аж.
Тодруулбал, энэ сарын 5-ны 14 цагаас Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит, улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох бол арваннэгдүгээр сарын 13-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.

Мөн арваннэгдүгээр сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох ажээ.
Б.Орхон
olloo.mn
olloo.mn