“Халамж”-ийн Д.Баярсайханы хамаатнуудыг маргааш шүүнэ
 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 2-нд Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 1661-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр болжээ.
 
Тус хэрэгт НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайханы нэр холбогдож онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэмээн буруутгагдаж удаан хугацаанд шалгагдаж байсан билээ. Гэвч прокурорын байгууллагад хэрэг нь хянагдаж байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ямартай ч Д.Баярсайханы нэр тус хэрэгт холбогдож шүүгдэх хүмүүсийн нэрсээс хасагджээ.

Хэргийг сануулахад, Д.Баярсайхан нарын 10 хүнд холбогдох хэргийг 2014 оноос эхлэн шалгаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авсан хэмээж байв. Мөн тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх мэдээлэл баривчилгааны дараа цацагдаж байсан удаатай.

Мөн мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс хуурамч баримт бүрдүүлж, садан төрлийнхөө нэр дээрх төрийн бус байгууллагуудад шилжүүлэн завшсан нь тогтоогдсон гэх. Тэд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь батлагдсан мэдээлэл гарсан. Энэ бол сарын өмнөх мэдээлэл. Тэгвэл холбогдох эх сурвалжийн өгсөн мэдээллээр хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ 900 гаруй сая төгрөг болон буурсан байна.
П.АНИР
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocin 2016-11-01 22:40:01
    I'm setguulc baidaggui
    109.134.132.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2016-11-01 16:46:31
    tsagdaa nar ih tom hereg deer orchihloo geed baahan duulian tarij baahan zardal gargan shalgasan yuuch garaagui ichsendee zohiomol heregt turiin huchiig ashig.v...
    59.153.113.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Анир 2016-11-01 13:11:22
    Бизнес хуурамч нэрээр монгоор бичи БАЙГАА шуу
    109.134.132.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-01 12:18:18
    Америк,Е0вроп,хятад,японд хувьдаа байртай болсон төрийн албан хаагчид манайд 500 гаруй хүн бна даа энийгээ шалгаасай билээ
    202.9.40.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Анир 2016-11-01 09:46:58
    Эрүүгийнхэн өөрсдөө хүртэл коммент бичээд санаатай сенсаац дэгдээх зорилгоор үүнийг бичүүлсэн байна.. Энэ новшууд асуудлыг буруу талаас нь бичүүлж их л лаларт ю...
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • эээээээээээ 2016-11-01 07:21:11
    Зөрүү нь хуулийнханд очжээ.
    74.82.4.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Халамж 2016-11-01 06:30:35
    Сайхан зохиомол хэрэг дээ кккк
    43.228.129.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-01 05:49:25
    Нүглийг дарга, сайд нар хийдэг, ялаас болохоор мултардаг, лайг нь мэргэжилтнүүд үүрдэг, үүрэхгүй гэхээр ажилгүй болдог ийм л цаг үе ирчихээд байна даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2016-11-01 05:34:51
    Бидний сонгосон ардчилал л иймэрхүү юм байх шүү дээ байх. Ардчилал мандтугай. Хуучин нийгэмд улсын хөрөнгөнөөс нэг тоосго авбал шорон явуулдаг харгиснийгэс бсан...
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-01 05:25:06
    Ийм юмнуудаас мөнгөө авч улсын өр дараачээ. Зүгээр л замхруулав.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ыөыөыбө 2016-11-01 04:02:52
    шүүх ч дээ нохойн ба ас ш дээ. үнэнийг гаргаж зөвөөр шүүнэ гэж л лав байхгүй. хэн нь хэдэн цаасаар аргалуулсаныг цөөн жилээр тасласнаар харагдана даа.
    202.179.23.106
    Мэдэгдсэн Хариулах