19 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг бүрдлээ

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ики Ёоүжи 19 хүртэлх насны шигшээгийн сонгон шалгаруулалтыг хийлээ.

Сонгон шалгаруулалтын гол үзүүлэлт нь ур чадвар боловч цаг барилт, сахилга бат түүнээс чухалд тооцогдсон гэдгийг Япон мэргэжилтэн дурьдсан юм. Мөн  сонгон шалгаруулалтад тэнцсэн охид шигшээ багийн бүрэлдэхүүнд баттай багтсан гэсэн үг биш бөгөөд бэлтгэлийн явцад цаг баримтлал, салхилга батыг сахиж чадахгүй тохиолдолд эх орноо төлөөлөх боломжгүй гэсэн зарчмыг дасгалжуулагчдын баг санууллаа.

Энэ жилээс л анх үүсгэн байгуулагдаж буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн өмнө буй эхний том зорилго бол 2018 онд зохиогдох Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн юм. Ингээд та бүхэнд 19 хүртэлх насны шигшээ багийн урьдчилсан шатанд тэнцсэн охидыг танилцуулъя.

1. Ө.Бадамхатан “Арвис”
2. О.Сараа “Туулын том тулнууд”
3. Э.Энхжаргал “Арвис”
4. Б.Ариунжаргал “Монголын тэмүүлэл”
5. Т.Нарантуяа “Монголын тэмүүлэл”
6. А.Бямбазул “Хоромхон”
7. Х. Пүрэвсүрэн “Хад”
8. Ү.Солонго “Хад”
9. Б.Алтжин “Монголын тэмүүлэл”
10. В.Лора “Арвис”
11. Ж.Должинсүрэн “Хоромхон”
12. Б. Ариунжаргал “Хоромхон”
13. Г.Гоомарал “Монголын тэмүүлэл”
14. М.Хэрлэн “Арвис”
15. С.Удвал “Монголын тэмүүлэл”
16. Г.Цолмон “Сургуулиасаа”
17. Э.Энхмаргад “Туулын том тулнууд”
18. М.Минжинсор “Хад”
19. Б.Отгонцэцэг “Хараацай”
20. Б.Отгонбаяр “Хад”


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.