Эцэг эхчүүд УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ
УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай  хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулах шийдвэрийг гаргаад байгаа.  Санхүүжилтийг нь энэ  оны 12 дугаар сарын 31-ээр  зогсоохоор болсон нь эцэг эхчүүдээс маш их шүүмжлэл дагуулах болсон.
 
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 6353 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
 
Дашрамд дуулгахад, хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу 150 сургагч багш, 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон байна. 

Мөн улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Төслийн хүрээнд улсын хэмжээнд 10328 хүүхэд  үйлчилгээнд хамрагдаж байсныг албаныхан хэлж байв.Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээг зогсоосноор 10328 хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-11-01 04:14:34
    Үнэхээр шаардлага хангахгүй байгаа шүү дээ.Тэр мөнгөөр шинэ цэцэрлэг барьсан нь дээрээ.Хөдөөд бол бүр хэрэггүй.Эрүүл ахуйн хувьд ч тэр Зогсосон нь дээрэ.дэмжиж ...
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-01 03:52:50
    ХААНТАЙ болоё доо. цэгцэлээд өгөх хүн хэн байна бэ? түүнийг хаанаар өргөмжлөе.
    202.179.23.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-01 03:43:24
    Их хуралд сонгогдож чадаагүй хэдэг хүүхэн мөн ч олон шөнө нойргүй хонож байна даа одоо тайван байгаач наад мөнгөөр чинь шинэ цэцэрлэг барих нь үр ашигтай
    202.179.31.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-11-01 03:27:33
    Их хурлаас гарсан хуулиудыг нөгөө нам олонхи болсон үедээ өөрчилдөг хууль батлаж тоглодог энэ жүжигээ болимоороо
    202.9.42.222
    Мэдэгдсэн Хариулах