565 иргэнд хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлжээ
Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвөлгөө өгч ажиллав.Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд хуульзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлжээ.

Иргэд ихэвчлэн иргэний эрхзүйн гэрээний маргаан, гэр бүл салалт, хүүхдийн тэтгэвэр, газрын маргаан, өндөр настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар зөвөлгөө хүсч хандсан байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.