“Нэг санаачлага-Нэг ажил” аян үндэсний хэмжээнд хэрэгжинэ
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн өдөр аравдугаар сарын 19-ны өдөр тохиодог. Эл өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгое” уриан дор “Нэг санаачилга-Нэг ажил” Үндэсний аяныг орон даяар өрнүүлж байна.  
 
Тус аян 21 аймаг, есөн дүүргийн 762 сургуульд хэрэгжиж байгаа бөгөөд аяны хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн 214 сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад “Нэг санаачилга-Нэг ажил” аяны тугийг гардууллаа. 
 
Мөн тэд энэ үеэр сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хэрхэн ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ сайн туршлагуудаа хуваалцах нь хамгийн үр дүнтэй арга гэдэгт санал нэгдсэн юм.
 
Түүнчлэн үндэсний хэмжээнд өрнөж буй “Нэг санаачилга-Нэг ажил” аян нь “Цахим гадуурхал цаашаа”, ”Дээрэлхэл гадуурхалыг таслан зогсооё” уриан дор нэгдэж эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд хүчирхийллийн хор уршиг, хүмүүжлийн эерэг аргыг танилцуулахад оршино.


 
Дашрамд дурдахад Монгол Улсын Их Хурлын  2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан бөгөөд  манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдийн  эсрэг бүх төрлийн хүчирхийллийн хуульчлан  хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивийн 23 дахь, Зүүн өмнөд Азийн анхны орон болжээ.  “Нэг санаачлага-Нэг ажил” аян үндэсний хэмжээнд хэрэгжсээр байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.