ХААН Банкны тэтгэлэгт шалгарсан  210 шилдэг оюутан нэг дор чууллаа

2016-2017 оны хичээлийн жилд “ХААН Банкны Нэрэмжит Тэтгэлэгт Хөтөлбөр”-т шалгарсан 210 шилдэг оюутныг 2016 оны аравдугаар сарын 28-ны Баасан гарагт ХААН Банкны хамт олон Төв байрандаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.   


 
2016 -2017 оны  хичээлийн жилд ЕБС-иа төгсөн их дээд сургуулийн 1-р курст элсэн суралцаж буй 70 шинэ оюутныг 5-р сард шалгаруулсан бөгөөд тэтгэлэгт оюутнууд амжилттай суралцаж байна.  Ахлах курсын оюутнуудын дунд 9-р сард зарласан тэтгэлэгт хөтөлбөрт голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх, урлаг спортын амжилт зэрэг гол үзүүлэлтээр шалгарсан 40, тэргүүлэх их дээд сургуулийн 10 нийт 50 шилдэг оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулж өглөө.   

 
Тэтгэлэгт оюутнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад 2016-2017 оны ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт 210 шилдэг оюутан  сонирхолтой лекцээр мэдлэг, мэдээллийн хүрээгээ тэлж,  нэг өдрийг ийнхүү өнгөрүүллээ.



Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк өнгөрсөн 9 жилийн хугацаанд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлсэн нийт1300 гаруй шилдэг оюутанд 700 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.   

Ахлах курсын тэтгэлэг хүртсэн 40 оюутны нэрстэй ЭНД дарж танилцана уу.  
 
 
 

Бусдад түгээх
  • gplus