Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө
Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг өнөөдрөөс эхлэн тооцохоор боллоо. Цахилгааны орой, шөнийн хэрэглээний тариф ирэх оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш хэрэгжих юм. Мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан энэ тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 469 дүгээр тогтоолд үндэслэжээ.  

Тарифт тоолуур хэрэглэж буй айл өрхийн тоо Улаанбаатарт 109.059, Дарханд 3254, Эрдэнэтэд 866 байна.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодитой мөнгө олох боломж 2016-11-01 03:40:36
    Та сард 800-1000$ олохыг хүсэвл дараах линкээр http://Cash4Visits.com/ref.php?refId=339959 нэвтэрч ороод ”Register Now” бүртгүүл. яарагтун!
  • иргэн 2016-11-01 02:30:50
    үүнд чинь тэгээд яг хаанахын айлууд хамрагдах юм тодорхой заагаач учир битүүлэг худлаа юм яриад хүмүүсийн толгой эргүүлж тархийг нь угаадгаа энэ засгийн газар б...
  • zochin 2016-11-01 02:02:06
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү