Бахархах юмгүй Монгол бахархлын өдөр

Монголчууд бид Эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг болсоор 3, 4 жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл өчигдөр Чингис богдын мэндэлсэн өдөр тохиож, монголчууд бид нийтээрээ амарч, баярлаж өнгөрөөлөө.  Жил бүр л бид өөр өөр өдөр Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй.

Манай эрдэмтэд нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хаан мэндэлсэн гээд тогтоочихсон. Тэр өдөр бидний хэрэглэдэг аргын тооллоор хэдэн сарын хэдэн байсан юм, бүү мэд. Өвлийн тэргүүн сар байсан гээд бодвол аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхэн  хавьцаа аль нэг  өдөр төрсөн байх. Ямар ч байсан бид аргын тооллын хэддүгээр сарын хэдний өдөр төрснийг нь тогтоолгүй өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр тэмдэглэж байхаар тогтчихсон.

Тиймдээ ч жил бүр өөр өөр өдөр л Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх бололтой.  За тэр нь ч дүүрсэн хэрэг. Харин манайхан энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байгаа. Дэлхийн талыг эзэлсэн, цэргийн гарамгай жанжин, суут Эзэн богд Чингис хаанаараа бахархаж, бахархлын өдөр болгосон байх. Мэдээж агуу түүхтэй, дэлхийг байлдан дагуулсан хаанаараа бахархдаггүй монгол хүн гэж хаана байх билээ. Гол нь энэ өдөр бидэнд жинхэнээсээ бахархчих, Чингис богдоо дээдэлчих, түүнийг дэлхий дахинаа байя гэхэд монголчууддаа мэдрүүлчих юутай ард түмэн юм бэ.

Төв талбайгаа Чингис хааныхаа нэрээр нэрлэчих гээд ч бараагүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа төв талбайг Чингис хааны хэмээн нэрийдэхээр шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ынхан гарч ирээд л болиулчихлаа. Манайхан нэг иймэрхүү маягаар л Чингис хаандаа хандаж байгаа. Яах вэ, нэг үеэ бодвол Төрийн ордны урд ганц хөшөө барьсан.

Сүхбаатар жанжинтай нэг талбай булаалдсан их хааны хөшөө. Өөр ер нь Чингис хааныг сануулах юм манай байна уу. Цонжин болдогт байгаа морьтой хөшөөт цогцолборыг яахав оруулж болох юм. Ингээд л дуусаан. Нээрээ нисэх онгоцын буудал, ганц нэг онгоц Чингис нэртэй. Бас нэг архи байгаа юм байна. 

Жаахан эмгэнэлтэй биш үү. Тэгээд “Монгол бахархлын өдөр”-өөр зохион байгуулж зүйлс нь ч гэсэн жаахан өрөвдөлтэй. Нэг дуучинд “Чингис хаан” одон гардууллаа. Тэр хүнээр бахархахгүй байгаа юм биш. Гэхдээ энэ өдөр бид Чингис хаанаа монголчууддаа, залуу үедээ, цаашлаад дэлхийд сурталчлах ёстой юм биш үү. 2013 онд анх энэ өдрийг тэмдэглэж байсан. Арваннэгдүгээр сарын 4-нд тохиож байлаа. Хэдэн дарга нар оролцсон албан үйл явдал болсноос өөр юм болоогүй.  Энэ жилийн хувьд нэг шинэлэг зүйл байсан нв өмнө нь хэний ч үзэж байгаагүй Чингис хааны хөргийг дэлгэсэн үзэсгэлэн гарлаа. Энэ л нэг бахархахаар зүйл байсан. Бөх бол яах вэ, жил бүр л барилдаж байдаг. Аль ч баярын үеэр барилдана.

Бид ингэж Чингис хаанаараа бахархсаар, түүх ярихаас өөрийг хийхгүй байсаар л байх юм уу. Өнөөдөр дэлхийн дахин биднийг Чингисийн Монгол гэдгээр мэддэг. Дэлхийн олон ч эрдэмтэн манай хааны тухай судалж байна. Гэтэл бид хэдэн сарын хэдний өдөр төрснийг нь ч тогтоочихож чадахгүй л сууж байгаа. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 гээд л шийдчихсэн. Дээрээс нь гадаадууд Монголд ирээд Чингис хааны тухай үзээд мэдчих, мэдээлэл авчих газар байгаа бил үү. Байхгүй шүү дээ. Хөтөч хийж байгаа залуучууд нь Монголын нууц товчоогоо хальт мөлт уншсан байвал жаахан юм тайлбарлаж өгөх байх, жуулчдад. Тэгээд л дуусаа.

Уг нь бид Чингисийн талбай гээд сайхан том талбай байгуулчих хэрэгтэй. Тэр хавьдаа Чингис хааны музейтэй, иж бүрэн цогцолбортой байвал бүр л сайхан. Яагаад бид Чингис хаанаараа аялагчдыг татаж болохгүй гэж. Агуу хааныхаа нэрийг дахиад 1000 жил ч худалдаж идэх боломж байгаа.

Гэтэл ядаж ганц том талбай ч зориулж чадахгүй, музейг нь нээгээгүй л байна. Гэтэл манай Оросын жанжин Жуковын музей гээд байгаа. Ийм байж бид Чингис хааны төрсөн өдөр, “Монгол бахархлын өдөр” гэж хий дэмий цээжээ дэлдээд, ганц нэг хүнд одон гардуулаад яах вэ дээ. Өнөөдөр яг үнэндээ залуучууд нь “Өвөөгийн төрсөн өдөр тэмдэглэнэ” гээд л Чингис нэртэй архиа уугаад л байж байна.

Жаахан тэрслүү санагдаж байж магадгүй. Зарим хүмүүс юмыг хэтэрхий хараар харлаа л гэх байх. Яг үнэндээ байдал нэг иймэрхүү л байна. 

Монголын мэдээ
Н.Пунцагболд

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sine chagiin iljignyyd chini? 2016-11-08 15:39:05
    Mongol baharhah yum ygyi gej yu geed hyzaad bnaa!
    148.60.180.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Золо 2016-11-02 15:09:27
    Хөмөрсөн тогооны доороос гараагүй МОНГОЛ чууд аа гэж .
    103.26.193.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Ner 2016-11-01 12:26:33
    Pyntcagbold heden togrog gargaad saihan talbai bariach. Tegeed baharhaad Chinges arhi yygaad tansaglaach,
    139.5.217.74
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-11-01 12:37:48
      Олон сая хунийг алсан хун. Оноодор архиа Чингис гэж нэрлээд олон арван гэр булуудийг бусниулж бн. Болоо Юм бишуу. Оор яахийн.
      139.5.217.104
      Мэдэгдсэн Хариулах
  • Mонгол 2016-11-01 10:31:35
    Хүүхдүүд нь сүнсний баяр тэмдэглэж ,,ЧИХЭР ГУЙГААД,, томчууд нь ,,ЧИНГЭС ӨВӨӨ,,-гийн өдрийг тэмдэглэж Архиа уугааж өглөө 7 цаг болж байхад дуулалдаа мөн ч ...
    122.201.21.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-01 07:38:50
    Нийслэлийг Хархорин руу нүүлгэх шийдвэр гаргаж чадсан хүнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөе, УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн хэрэггүй, сайн хаан л Монголд хэрэгтэй...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-01 07:36:18
    Нэг бол Чингэс архинаас бусад бүх архийг хоригло, эсвэл архиа Чингэс гэж нэрлэхээ боль, нийслэлээ Хархорин руу нүүлгэ тэнд Чингэсийн хөшөө, талбайг цоо шинээр б...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2016-11-01 06:41:23
    зөв.яах аргагүй ярих, хөндөх сэдэв мөн шүү.Динзаврын музейг Чингэсийн музей болгоод, ялалтын талбайг Чингэсийн талбай болгоё.Тэгвэл зохицол нь сайхан байх шүү.....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол бахархал 2016-11-01 06:09:25
    Эзэн богд Чингис хаан-бидний БАХАРХАЛ. Төрийн ордны өмнөх талбайг Чингисийн гээд нэрлэтэл МАН гарч ирээд буцаав. Ичмээр. Хүнд харагдах юм архинаас өөр юм алга
    202.5.196.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2016-11-01 05:41:10
    Би лав өчигдөр хошин шог болон нийтийн дууны тоглолт үзээд орой нь бөхийн барилдаан ТВ ээр үзсэн. Энэ бол бахархал, ардчилал бидний бахархал. Өөр юу хэрэгтэй?
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2016-11-01 05:22:52
    ugaasaa chinges gedeg ulgeriin baatar bizdee mongolchuud ulgeriin baatriin tursun udur temdegledeg mal ard tumen .........kk
    202.21.111.43
    Мэдэгдсэн Хариулах
    • chi mal 2016-11-01 05:29:58
      Chingis haaniig hen be gedgiig ch medelgui nasig eleeh zaluuchuudad Tengeriin gesgeel irne. Deerh niitleliig bichsen hund bayarlalaa, unen zuil bichsen baina.
      122.201.20.30
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-01 04:45:10
    Чингис хааны нэрийг ихэд дээдлэн хүндлэх хэрэгтэй. Элдэв янзын юманд нэрлээд хэрэггүй. Ганц л байх хэрэгтэй.
    202.9.42.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Мон 2016-11-01 03:03:24
    Монголын ирээдуй нэг л биш харагдаж байна.
    202.179.31.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-11-01 02:34:18
    Үнэн шүү дээ. Төр нь төр биш хэдэн амьтдын баяжих машин болчихоод байхад энэ өдөр бол тэдний шоуны өдөр. Хүмүүст төмөр зүүж өгөөд, өөрсдөө мөнгийг тэрбумаар....
    96.241.131.161
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-01 01:58:41
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
    139.5.219.191
    Мэдэгдсэн Хариулах
  • байдал яг ийм л байна.  2016-11-01 01:51:50
    байдал яг ийм л байна. элбэгдорж гэж хуж аа нөхөр л сайн хүн болох гэж л имй юм гаргаж иржээ
    202.179.23.106
    Мэдэгдсэн Хариулах
  • dfvdfv 2016-11-01 01:46:35
    ene mal setgvvlch Mongoloos zailaach
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Чингэс архийг эсэргүүцэгч 2016-11-01 01:25:06
    АПУ энэ өдөр бүх хүнд Чингэс архиа үнэгүй бэлэглэх хэрэгтэй, орон даяар үнэгүй архи уусан согтуу Монголчууд Батхүүг Чингэсийн хөшөөнөөс дүүжлэж талархалаа илэрх...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-01 01:22:34
    Бүх юмыг шүүмжлэх өвчин туссан Пунцагболд, энэ өдөр бүгдээрээ Чингэс архиа уралдан ууж хамгийн их уусан хүнээ шагнадаг байя, тэгвэл орон даяараа согтуу гоё тэмд...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • үнэн 2016-11-01 12:52:12
      тархины тураалаа гэж , яг л үнэнийг нь олж харж, хэлсэн үг дээ
      202.9.42.70
      Мэдэгдсэн Хариулах