Нийтийн тээврийн үйлчилгээ нэг л биш байна
Нийслэл хот маань өнгөрсөн өдрүүдэд 377 жилийнхээ түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 377 жилийн  арвин их түүхт хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө нэмсээр. Өдгөө сая гаруй хүн амтай дундаж хот болсон Улаанбаатарт маань нэг асуудал толгойны өвчин болж байна. Энэ бол нийтийн тээврийн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилд  нийтийн тээврийн салбарт олон өөрчлөлт  гарсан. Ололттой, амжилттай тал байсан ч  сөрөг талууд ч бас байлаа.

Олон улсын жишгийн дагуу ухаалаг картаар мөнгөө төлж, социализмын үеийн мөнгө хураагчийг халсан нь олны талархлыг хүлээсэн. Гэвч нийтийн тээврийн зогсох цагт өөрчлөлт орсноор хотын захын хороололд амьдардаг иргэдийн хувьд халаасандаа дор хаяж 5000 төгрөгтэй явахгүй бол гэртээ харьж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Тодруулбал хотын компанийн нийтийн тээврийн автобуснууд өглөө 07:25 минутаас эхний гараа, оройн сүүлийн гараа 21:10 минутанд эцсийн цэг дээрээс зогсолт хийдэг. Энэ нь тээвэрлэлтийн гэрээгүй Стандартын шаардлага хангахгүй, насжилтаар хасагдсан Микроавтобус хулгайгаар 21:30 минутаас хойш бүх гэр хорооллын чиглэлд нэг чиглэлд хол ойроос шалтгаалж 1500-2000 төгрөгөөр үйлчилдэг шинэ жишиг тогтооход хүргэж байгааг тэд хэлж байна. 

“Нийслэлийн иргэд АВТОБУСГҮЙГЭЭС болж МИКРОАВТОБУСанд сууж зам тээврийн осол аваарт их өртөж байгаа. Иймд төрийн захиргааны байгууллага НИСЛЭЛИЙН иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллахыг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компаниуд хотоос сар, улирал бүр нөхөн олговор, хөнгөлөлт авдаг байж нийслэлийн иргэдээ өглөө, оройд маш их хохироож байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй”  хэмээн бухимдсан иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна. 

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн автобуснуудын өглөөний гарааг 06:30 минут, оройн эцсийн зогсолтыг 00:00 цаг хүртэл явуулдаг болгох саналтай байгаагаа хэлж байна. Том оврын автобусны учир дутагдалтай орон зайг нөхөж буй микроныхны талаарх иргэдийн  гомдол тасрахгүй байна. 

Тээвэрлэлтийн шаардлага хангахгүй микро автобусны үйлчилгээ, соёл гэдэг юм огт байхгүй нь өнгөрсөн хугацаанд хийсэн нийтийн тээврийн шинэчлэлийг муухай харагдуулж буй. Ингээд зогсохгүй хамгийн гол асуудал бол  иргэдийг шулж байгаа явдал юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 500 төгрөг байх ёстой. Албан ёсоор ийм тариф тогтоосон. Гэтэл энэ тарифыг микроныхон зөрчиж, дур зоргоороо тариф тогтоож, иргэдээс хүссэн мөнгөө нэхдэг болжээ.  Одоо 19:00 цагаас хойш бол 500 төгрөгийн үнэ гэж бараг байхгүй болсон. Жаахан хол зайд бол оройдоо 1000, цаашлаад 1500 төгрөг нэхдэг. Үнэндээ микроныхон нийтийн тээврийн үйлчилгээг там болгож хувиргаж байна.  “Тэдэнд нийтийн тээврийн үйлчилгээний ачааллаас хуваалцсан гэдэг ганцхан л магтаж, сайшааж болохоор зүйл бий. 

Гэхдээ бид л нийтийн тээврийн үйлчилгээнээс хуваалцаж байгаа гэдгээрээ түрий барьж, иргэдийг хохироож, хэтэрхий их даварсан. Өргөж суулгачихаад өшиглөж буулгах нь холгүй байдаг. Зорчигчдоо зодсон тохиолдол ч олон бий. Ийм байхад микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасахад яах вэ дээ. Одоо арай өөр арга хайх цаг болсон. Том оврын автобусныхаа тоог нэмье. Орой үдэш явах цагийг уртасгах гээд шаардлагатай арга хэмжээг авмаар байна” хэмээн нийслэлчүүд халаглаж сууна.   
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • алхагч 2016-11-01 12:55:19
    өглөө ч 7 цаг гээд буудал дээр очиход автобус ирдэг, харин орой тун хэцүү, ажил дээрээ оройтох явдал бишгүй л гардаг, 21 цаг өнгөрөөд гарахад л унаагүй болдог
  • bataa 2016-11-01 07:43:49
    ter yg vnen shvv oroin 20 tsagaas hoish tom ovoriin niitiin teever zogsood eheldeg shvv hotiin dargaa guij bna ene asuudalii yaaraltai anhaaraldaa avna uu
  • хотын иргэн 2016-11-01 06:47:45
    зөв асуудал хөндсөн байна.Автобусны компаниуд ашгаа бодоод сэлгээний жолооч явуулдаггүй.Тиймээс 2-3 ээлжийн жолоочтой болгож, цагийг нь 06.00-01.00 болгох ёстой...
  • tom avtobus .. 2016-11-01 06:07:39
    Tom avtobus yavaahaar binzen tulshindee shstns bizdee.shunu otoi mikro ptuis l amind orj bna shuu
  • Хотын даргаа 2016-11-01 06:00:26
    Карт цэнэглэдэг цэгүүд чинь зарим буудал дээр огт алга болсон байна,цэнэглэхгүй байна,Микрог муулаад байх юм алга,Микро л сүүлийн үед орой аминд орж байна,Ухрах...
  • Утаагаар булагч 2016-11-01 05:52:05
    Автовбусны ард ойртоод очиход бөөн утаагаар булна. Өөдөөс нь зөрөөд өнгөрөх гэхэд оройн цагаар гэрлээ шилжүүлэхгүй. Хуучин хог болсон автобус оруулж ирж байна
  • иргэн 2016-11-01 04:05:08
    Автобусныхаа цагийг сунгаж рейсийн цагт хяналт тавихгүй бол нийтийн тээвэр орой болхоор явна гэж байхгүй байна микроныхон даварч гүйцсэн шүү дээ микрогоо хасвал...
  • иргэн 2016-11-01 03:32:51
    Оройдоо карт уншуулдаг дунд оврын автобуснууд явуулж байвал зүгээр бна.
  • зочин 2016-11-01 03:03:18
    яг үнэншүү орой 21,20 цагаас хойш автобус нүдний гэм төв замаар тэгээд л микро, таксинууд нь автобусны буудэл дээр ирээд шавчдаг
  • иргэн 2016-11-01 02:37:22
    энэ микроний жолооч нар чинь өдөртөөл цэвэр ашиг нь 200000\хоёр зуун мянга\ олдог гэсэн энэ янзаараа бол үнэнл юм бна би үнэмшидгүй байсан юм
  • zochin 2016-11-01 01:57:57
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
  • бы 2016-11-01 01:50:13
    орой шөнө микрогоо явуулж байвал дээр биш үү.
  • Удирдлага гэж алга 2016-11-01 01:48:12
    Нийтийн тээврийн газар, том оврын автобусны холбоо ч билүү, диспетчер, МХГ, Иргэдийн ЭАХГ гээд зөндөө газрууд энэ асуудалд анхаараачээ.
  • zochin 2016-11-01 01:33:28
    зах зээлээ хуваасан байна