Нас барагсдын тэтгэврээр туйлсан нүгэлтнүүд хаана явна вэ
Монголчууд энэ сард Олон улсын валютын сангаас тусламж хүртэнэ. Яриа хэлэлцээр шуудрах шатандаа орж байгаа тухай албаныхан дуулгасан. Үүнээс өөр зам байхгүй. Үгүй бол МОНГОЛ УЛС дампуурлаа зарлах болно. Өнгөрсөн жилийн өдийд цахим хуудсаар “46 сая толгой малтай, стратегийн 40 гаруй орд газартай, 1.5 сая орчим км газар нутагтай бүхий ийм баян нутагт гуравхан сая хүнийг ядуу амьдруулна гэдэг асар том ухаан” хэмээх үг олон нийтийн сүлжээнд дэмжигч олонтой байна. Гэтэл энэ бол наргиа, наадам болгоод өнгөрөхөд хэтэрхий харамсалтай үг. Монгол Улсын сая иргэн дотор хэтэрхий харалган дотортой төрийн албаны хэсэг бүлэг хүмүүст энэ үгийг хамаатуулмаар санагдах. Ханаж цаддаггүй эдийн засгийн алуурчдаас бол Монгол Улс өнөөдөр дампуурлын ирмэгт ирээд байгаа нь энэ.

Төрд алба хаших нэрийдлээр төрийн мөнгөний авдрыг хоосолж, авдраа дүүргэхийн тулд аль нэг улсаас зээл авчирч улсаа өрний тулам болгосон жишээг өнгөрсөн дөрвөн жилд төр барьсан эрхмүүдийн үйл хөдлөл бүрээс харж болно. Хэний ч санаанд үл багтах үйл хөдлөлийг төрийн албаны хэсэг нөхдүүд хийсэн байдаг. Уншигч таны таамаг ёсоор энэ бол үхсэн хүнийг “амилуулж” хувьдаа завшсан эрхмүүдийг тухай юм.

Өмнө нь халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч, шүүхээр шийдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн жил нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсын төсвөөс их хэмжээний мөнгө завшсан  хэрэг гарсан.Шалгалтаар нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд, арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрсэн юм. Тухайн үед 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа аж. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд нэрийг нь улсын бүртгэлээс хасдаггүй байна.  Ингээд арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байсан нь олон нийтэд ил болсон.

Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар илрүүлэн өнгөрсөн оны дундаас шалгаж эхэлсэн. Гэвч Мөрдөн байцаалт эхэлснээс хойш бараг жил орчмын хугацаа өнгөрөхөд уг хэргийн мөрдөн байцаалт дууссан эсэх, нас барсан хэчнээн иргэнийг ашиглаж ар гэрт нь хохирол учруулсан, улс хэчнээн төгрөгөөр хохирсон, хууль зөрчигчид хариуцлага хүлээх болсон эсэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тэгвэл ийм хэрэг тогтоогдоогүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болсон байх юм.

10 мянган нас барсан хүний тэтгэврийг авч улсад 40 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх тэдний хэрэг яагаад хэрэгсэхгүй болов. Тэд төрд 40 тэрбумыг төлөх ёстойг тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Гэвч....Яагаад... Тэдний хэрэг хэрэгсэхгүй болов. Нас барагсдын тэтгэврээр туйлагсад хаана явна вэ?
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine