Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар тоглолтын бэлтгэлийн зааландаа сэтгүүлчидтэй уулзана
Уртын дуучин Д.Жавхаасайхан,Д.Үүрийнтуяа нар  “ХҮСЭЛ АВАЙ...”  тоглолтоо энэ сарын  04-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Энэхүү тоглолтод  СУИС-ын Морин хуурын чуулга, уртын дуучид , МУГЖ, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий,  дуучин Дэлгэрмөрөн, ардын дуучин Б.Алтанжаргал, “Natur dance production”-ийн бүжигчид оролцох юм байна.
 
Тэгвэл уран бүтээлчид тоглолтдоо зориулсан хэвлэлийн бага хурлаа өнөөдөр 14-16 цагийн хооронд Монгол Улсын Филармони, Морин хуур чуулгын бэлтгэлийн өрөөнд  хийхээр болжээ.  Тэд ХМБ-ын төлөөлөл болсон сэтгүүлчидтэй тоглолтын бэлтгэлийн үеэр   уулзаж,  сонирхсон асуултад нь  чөлөөтэй хариулах юм байна.

Түүнээс гадна уран бүтээлчид хамгийн өвөрмөц, сонирхолтой яриа өрнүүлсэн нэг сэтгүүлчийг сонгож  “ХҮСЭЛ АВАЙ...” тоглолтынхоо  билетийг өгөх ажээ. Мөн сэтгүүлчдэд тус тоглолтыг сурвалжлах мандат олгох юм байна. 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine