Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн–Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан бөхийн барилдаан боллоо.

Барилдаанд чансаа өндөр 128 бөх уран мэхийг уралдуулан хүч үзэн барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяа Монгол Улсын шинэ арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат шинэ начин Эрдэнэбатын Даш зургаа даван үзүүрлэв.

Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба, Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат нар шалгарлаа.

Тавын даваа

1.       Н.Батсуурь у.а –Э.Энхбат у.ө.и.н

2.       Р.Пүрэвдагва у.а–Х.Гантулга у.х

3.       Б.Гончигдамба у.г–Б.Батмөнх у.з

4.       Б.Пүрэвсайхан у.з –Э.Даш у.н

Зургаагийн даваа

1.       Р.Пүрэвдагва у.а–Э.Энхбат у.ө.и.н

2.       Б.Гончигдамба у.г –Э.Даш у.н

Долоогийн даваа

1.Р.Пүрэвдагва у.а–Э.Даш у.н

     /түрүүлсэн/        /үзүүрлэсэн/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөх сонирхогч 2016-11-01 06:56:32
    Пүрэвдавга ч ёстой арслан хүн шиг л аатай түрүүллээ.Үнэхээр уран гоё барилдаан гаргаж Сүхбат аваргыг санагдуулав.Улам их амжилт хүсье.Аваргуудыг ч ичээлээ дээ.....
  • иргэн 2016-11-01 02:44:15
    Пүрэвдагвад баяр хүргье сайн бөх шүү
  • zochin 2016-11-01 02:04:14
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
  • Иргэн 2016-11-01 01:38:17
    Бөхгүй газрын бөх Э.Даш сайн барилдсан байна, улам хичээгээрэй, харцага, заан болно шүү