Г.Ариунбаатарыг Чингис хаан одонгоор шагналаа
Өнөөдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 тохиож байна. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш тэмдэглэдэг болсон билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд  тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээхээр болоод байсан. Тэгвэл дөнгөж сая буюу морин цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Ариунбаатарыг Чингис хаан одонгоор шагналаа.

Г.Ариунбаатарын тухайд өнгөрсөн долоодугаар сард сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны гран при  шагналыг  хүртсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • классик 2016-11-01 09:28:06
    сонгодог урлаг ойх чадваргүй хушган тархитангууд л хүнд атаархдаг
  • caran 2016-11-01 08:18:38
    duudee byar hurge humuus yamar ataarhuu uymbe gaigui yabaagaa ideh nee mash ih ajiljee vue sain hairalaarai ih hund duu bolj obol bitgii olon duul
  • zochin 2016-11-01 02:00:28
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
  • Иргэн 2016-11-01 01:11:26
    Ариунбаатар байдгаараа тонгойлоо, Элбэгдорж дүүжлэгдэж үхэх шахлаа, энэ муу Элбэгдорж одон тараах, овоо тахих хоёр үйлдлийг их сайн хийлээ, өөр юу ч хийсэнгүй
  • Го 2016-10-31 22:28:32
    Төрийн шагнал чинь тэгээд яадаг шагнал юм вэ ? Eрөөсөө энэ шагнал одон медаль утга замбараагаа алдлаа, бүр одоо хот нам хүртэл тусдаа одонтой.
  • Гэрэлээ 2016-10-31 09:09:32
    Нүдээ олсон шагнал байлаа яахаараа залуу хүн авч болохгүй гэж тэр бол бидний бахархал мөн урмыг нь хугалаахаар ууцыг нь хугал гэдэг дээ юун ч атаархуу юм
  • шжауи 2016-10-31 09:07:50
    zaza ingeed СТА Чингисийн одон хоёр адил зиндаанийх болвоо хөөрхий элбэгээ ингэж төрийн шагналыг үнэгүйдүүлэх хэрэг бна уу
  • zochin 2016-10-31 08:25:46
    Chi uuruu salbadai ene zaluu awahgui bol uur hen awah yum be
  • Ажилчин пролитари 2016-10-31 08:09:07
    Гран при шагнал гэж ямар шагнал байдаг юм бэ? Түрүүлсэн юм уу? 2,3-р байр юм уу? Аль эсвэл тусгай шагнал юм уу? "Алиа салбадай"-нууд их дээшилж байнаа даа.
  • LOL 2016-10-31 05:52:22
    Уралдаанд түрүүлээд авдаг шагнал юмуу. Тийм бол Олимпийн хэдэд өг наад СТО - гоо.
  • Зочин 2016-10-31 05:28:43
    Ухаантай хүү, дээд заяанд төрж, Монголоороо гайхуулж явах Их хувьтай залуу. БАХАРХАЖ байна
  • Ямар гавьяа 2016-10-31 05:27:28
    СТА тай адил одон болгоод хаячихлаа
  • E 2016-10-31 04:17:26
    Elbegdorj neeree Mongoliin toriig muni samarch duusahan ee. Ariunbaatar arai boloogui odong avah. Ichih bukchirhaitai bol ooroo tatgalz.