Хямрал жүдог тойрсонгүй юу
Монголын спортын топ дөрвөн төрлөөс хамгийн их амжилттай яваа нь жүдогийнхон. Зөвхөн 2016 онд гэхэд Монголын жүдочид Олон улсын чанартай уралдаан, тэмцээнээс 20 алт, 25 мөнгө, 37 хүрэл, нийт 92 медаль хүртэж, энэ чанараараа дэлхийд тавдугаар байрт бичигдэж байна. Энэ талаарх мэдээлэл Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад дурайж байгаа. Мөн манай жүдочид жин бүрт дэлхийн чансаанд дээгүүр өрсөлдөж байна. Энэ бүхэн манай жүдочдын чанар чансаа хаана хүрснийг, Монголын Жүдо бөхийн холбоо ямархуу ажиллаж байгааг харуулна.

Тэгвэл хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуухаар нөхцөл байдал үүсээд байна. Учир юу гэвээс Олимпийн наадмаас хойш болсон Олон улсын чанартай тэмцээнд манай тамирчид нэг их явсангүй.

Тухайлбал, энэ сарын ихээр болсон “Ташкент”-ын Гран при тэмцээнд ердөө хоёрхон тамирчин оролцсон. Өмнө нь нэг тэмцээнд оролцоод, гадаадад явж байсан болохоор Д.Амартүвшин, Д.Алтансүх  хоёр очиж оролцсон. Улмаар Д.Алтансүх хүрэл медаль авсан.

Тэгвэл баасан гарагт эхэлсэн Абу Дабигийн “Их дуулга”-д ердөө ганцхан тамирчин оролцлоо. Уг нь “Их дуулга” ангиллын тэмцээн. Хэрвээ медаль хүртвэл өндөр оноо авах боломжтой байдаг. Гэтэл манайх ердөө л 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэгийг явууллаа. Тэрбээр хүрэл медаль хүртсэн.

Уг нь өнгөрсөн жил манайхаас 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэж байсан. Мөн П.Лхамдэгд шагналт тавдугаар байрт орж байлаа. Гэтэл энэ жил ердөө л ганц хүн явуулсан нь хөрөнгө мөнгөгүйтэй холбоотой л гэж ойлгогдож байна.

Дээрээс нь ирэх сарын 18-нд Хятадад Чиндаогийн Гран-при тэмцээн болох учиртай. Өнгөрсөн жил манай улсаас энэ тэмцээнд 17 тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авч байлаа. Гэтэл энэ жил Биеийн тамир, спорт хөгжлийн төв болоод Монголын Жүдо бөхийн холбооноос зардал мөнгө гаргаж өгөх боломжгүй учир уг тэмцээнд оролцох сонирхолтой тамирчид өөрсдөө зардлаа гаргаад, явж болно хэмээн мэдэгдсэн байх юм.  Цаашлаад он дуустал Токиогийн болон Парисын “Их дуулга” болоод “World masters” болно. Энэ мэтээр зардал мөнгө байхгүй гээд ганц нэг тамирчин явуулж байж магадгүй болсон юм биш биз дээ арай.

Тиймээс хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуугаад байна. Гэхдээ энэ жилийн тэмцээн уралдаанд оролцохгүй байсан ч ач холбогдол багатай гэж үзэж байж болох. 2020 оны Олимпийн цикл дөнгөж эхэлж байна. Дараа жилээс тэмцээн уралдаандаа оролцоод, оноогоо цуглуулаад явахад эрх авчих боломжтой.

Тийм болохоор энэ жилдээ тэмцээнүүдээ өнжиж, зардал мөнгөө хэмнэе гэсэн бодлого барьж байж ч болох юм. Ямар ч байсан Абу Дабиг, цаашлаад Чандаог өнжих нь тодорхой боллоо. Яахав, хувиасаа зардал мөнгөө гаргаад цөөн хэдэн тамирчин явж магадгүй юм. Ойрхон болох болохоор. Түүнээс биш холбоо болоод улс мөнгө гаргаж чадахааргүй л болж.

Гэхдээ Токио, Парисын “Их дуулга”, мастеруудын тэмцээнийг өнжихгүй байх гэж найдая. Хэрвээ холбоо боломж муутай бол улсыг “зулгаасан” нь дээр байх. Улсын эдийн засаг хүнд байгааг мэдэж байна. Гэхдээ голлох спортоосоо харамлахгүй байвал сайнсан.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-01 00:07:04
    Женко өмнөх мөнгийг өөрөөсөө гаргаагүй нь ойлгомжтой, өнөө төмөр замд өгсөн бондын мөнгө л тууж байгаа, мөнгөнөөс гарал нь үнэртэхгүй шүүдээ
  • Anu 2016-10-30 16:06:10
    Olimpoos medali avahad ni heden saya-iig uguud deerees ni sar bur saya sayaar ni ugnu. Uuniig ni boliod temtheend yavah mungiig ni ugvul zugeer yum.
  • Зочин  2016-10-30 11:25:15
    Хямрал болж байхад юун тамирчид. Одоо ажил хийцгээ. Махан биеэр биш оюун ухаанаараа амьдарцгаа. Хандив бэлэг авч болоо ш дээ.
  • zochin 2016-10-30 10:54:34
    ERUNKHIILUGCH NI AN-YN NULUUTEY GISHUUN BOLOKHOOR MAN-YN ZASGIIN GAZAR MUNGU UGUKHGUY UNJIJI BAIGAA BIZ DEE , MONGOLYN TAMYN TOGOONY ULGER...
  • irgen 2016-10-30 06:55:31
    zugeeree end tend ochij sudluulj baihaar onjij baisan ni deer biz.
  • Батаа 2016-10-30 05:56:57
    Эдийн засаг хямралтай байхад юун спорт Хятад улс спортод оролцдоггүй байсан үедээ бид эдийн засгаа дараа нь спортыг жинхнээр нь гэсэн үгийг авч болохгүй юу
  • r&g 2016-10-30 04:32:10
    gol iveen tetgegch ni den duntai l bgaa baixdaa. yaltai ch bilee
  • Рагчаа 2016-10-30 04:18:18
    Шал хэрэггүй шалны алчууруудад баахан мөнгө үрээд яадаг байна аа. Спорт хөгжсөн учраас улс нь хөгжсөн гэж дуулаагүй л юм байна. Бөөн гарлага.