Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар буурчээ
1970 оноос хойш дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар цөөрсөн  гэж Лондоны амьтан судлалын нийгэмлэг мэдээлжээ. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хийсэн тайланд дурьдсан байна.
 
Хэрэв зэрлэг амьтдын тоо толгой буурсан хэвээр байвал 2020 он гэхэд дэлхийн сээр нуруутан амьтдын гуравны хоёр нь бүрмөсөн устаж алга болох аюул нүүрлэжээ.
 
Судлаачдын дүгнэлтээр бол устаж буй амьтдын олонхи нь нуур, гол мөрөн, ус намгархаг газар амьдардаг бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас болж ус, мөрөн ширгэж буйгаас эдгээр амьтад амьдрах орчингүй болж байгаа ажээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаач, доктор Майк Барэт “Зэрлэг амьтдын тоо толгой буурах үндсэн шалтгаан нь бизнес, хууль бус агнуур, худалдааны ашиг сонирхол байж ирсэн. Үүнтэй зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, зэрэг хүний нийгмийн аюул занал зэрлэг амьтдыг устгасаар байна” гэжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-01 04:46:42
    Амьтан алах донтонгууд өчнөөнөөрөө гарч ирж байна даа. Зүгээр л ямар нэгэн амьтаны амь тасалж зугаацдаг гарууд
  • байгалиа хайрла 2016-10-31 11:23:49
    хэцүү юм аа даа: байгалиа хайрла