Цахим гадуурхал амиа хорлох шалтгаан болж байна
БШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгдсэн байна. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байдаг аж.

Мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Судалгаанаас үзэхэд дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, арван сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

Энэ хүрээнд багш нарын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийг гадуурхахгүй байх сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн төрийн байгууллагууд сургууль, эцэг эхчүүдтэй хамтран зөвлөл байгуулан ажиллахаар болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sanaa 2016-10-31 09:12:17
    Facebook hamgiin hereggui zuil, nen yalanguya manai ulsad. Ter soyoltoi, bolovsroltoi ulsuud hereglej baig.
  • иргэн 2016-10-30 12:12:32
    фэсбүүк гэж нэг балай юм угаасаа хэрэггүй шдэ
  • зочин  2016-10-30 11:00:32
    ёс зүйгүй ажилгүй соёлгүй балайнууд элдэв юм бичиж хүний нэр төр гутааж суудаг юм тэр фээсбүүкийг хаа элдэв юм бичсэн нөхөдийг шийтгэ хэн бичсэнийг олход амарха...
  • z 2016-10-30 08:15:49
    Huuhduud facebook orj yanz buriin tanih tanihgui humuustei chatlaj bna. Facebookiig haamaar bna.
  • иргэн 2016-10-30 02:50:54
    үүний ард өнөөгийн багш нарын өөрсдийнх нь ёс зүйгүй шуналтай ичгүүр сонжуургүй мөнгөний төлөө үхэн хатан хүүхдийг гадуурхдаг бдлаас болж ийм бдалд хүрч бга дээ...