Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн 377 жилийн ойг  тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.

Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан  Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг  өндрөөр үнэлж,  нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм.

Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголын эмгэнэл 2016-10-31 09:41:05
    Монголчууд шагналаа ер нь больмоор юм. Энэ хоёр т1 чинь өөрсдийгөө хүртэл шагначихсан явж байсан биздээ. Шагналуудад ер нь ямар ч үнэ цэнэ, утга учир алга даа.
    202.9.40.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-30 10:56:27
    сандуй гэж ер даргын шинж харагдахгүй юм их л хөөргөн нэр албан тушаалд дуртай нөхөр шиг харагдаад байдаг юм цаашид харж байж дүгнэхээс
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Мааяа 2016-10-30 02:07:54
    Арай ч бишээ, тамирчинд огмооргуй л шагнал юмсан да.
    202.179.27.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-10-29 13:38:26
    Сандуй хэвлэлээр олон харагдвал сайны шинж биш. 60 тэрбумын схем, газрын наймаа гээд М.Энхболд Бадамжунай ах нарынхаа шийрийг хатааж байгаа хүн дээ.
    103.57.94.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolnoo  2016-10-29 12:59:04
    Sumya n shagnal bolnoo, uur humuus bas zunduu bga sh de...!!!! Tuilshrahaa zogsoo!
    172.242.20.218
    Мэдэгдсэн Хариулах