Ч.БУЯНХИШИГ: Тоглолтыг саатан үзэх үзэгчид уран бүтээлчдийн тухай нэг сэтгэгдэл аваад гарах ёстой
Улс орон болгон өөрийн гэсэн ардын дуутай байдаг ч, манай уртын дуу шиг ханагар сайхан, дуучдаас хоолойны өндөр цараа, том амьсгаа шаардсан, зохиомж хийц нь өвөрмөц ийм уран бүтээл Монголоос өөр улсад байхгүй  болов уу. Энэ бол Монголын үндэсний сонгодог урлаг. Монголд л байдаг урлаг. Монголын тал нутаг, байгаль, нүүдэлчин ахуй амьдрал, ёс заншилыг багтаасан энэ урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар  өөрийн хувь нэмрийг уран бүтээлээрээ оруулсаар байна.          



Хөгжим судлаач, СГЗЧ.БУЯНХИШИГ 

Үндсэн дууныхаа ая, аялгуу, намба төрхийг нь эвдэхгүйгээр хөгжмийнхөө найруулга дээр орчин үеийн хэв маягийг нэмээд , сонсоход шинэчлэл ихтэй болсон нь таатай сонсогдож байна.

 Хоёр дуучны хувьд хоолой сайтай, уран бүтээлийн хувьд чансаатай, хийж буй уран бүтээлдээ нямбай ханддаг уран бүтээлчид гэж  би дүгнэдэг. Хийсэн бүтээсэн уран бүтээл , цомгийг нь харж байхад дандаа л сэтгэл гаргаж ажилласан нь харагддаг, өөрөөр хэлэх юм бол эзэмсшсэн мэргэжлээ хүндэтгэдэг, тэрэндээ сэтгэлээ зориулж чаддаг уран бүтээлчид юм.. Хоёр уран бүтээлчиддээ амжилт хүсье,

 Тоглолтыг саатан үзэх үзэгчид уран бүтээлчдийн тухай нэг сэтгэгдэл аваад гарах ёстой, харин тэр сэтгэгдэл нь эерэг байгаасаа гэж би хүсч байна.
Тоглолтонд ирсэн үзэгдийг сайхан сэтгэгдэлтэй гаргахын тулд илүү сайн ажиллаж,  илүү сайхан дуулаасай гэж чин мэтгэлээсээ хүсч байна гэж манай Монголын хөгжмийн болон дууны урлагийн нэрт хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг үнэлж, дүгнсэн байна.
Танд талархал илэрхийлье.
 
Арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Бөхийн өргөөнд болох ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд  Морин хуурын чуулга, МУГЖ,Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал нар оролцоно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.