Л.Энх-Амгалан: АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хийхээ болих хэрэгтэй
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн: Өнгөрсөн хугацаанд хийсэн томилгоонуудыг харж байхад тухайн салбарын хүн тэр салбар удирдахад хүнд болчихсон байна.  Салбартаа ажилладаг, салбараа мэддэг хүн нь салбартаа ажиллах хэрэгтэй. Гэтэл тухайн салбарын хүн салбартаа ямар нэг бизнес эрхэлдэг бол салбартаа очиж чадахгүй. Мэргэжлийн удирдлагаар хангана гэдэг агуулга алдагдаж байна. Иймээс нэн яаралтай сонирхлын зөрчлийн асуудлаар өөрчлөлт хийхгүй бол төрийн байгууллагуудад мэргэжлийн удирдлага олдохгүй болох нь. Манай санхүүгийн салбарт гэхэд аудитын мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг компанитай хүмүүс байдаг. Гэтэл тэр мэргэшсэн хүн тухайн салбартаа удирдах албан тушаал хаших ямар ч боломжгүй. “Мерит” /“мерит зарчим” гэдэг нь төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид бөгөөд шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал юм/ зарчим төрийн мэргэшсэн албатай  байх тал дээр сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дээр нэн яаралтай хуулийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Мерит” зарчим гэдэг нь таньдаг хүн нь ажиллахгүй чадвартай хүн нь ажиллана гэсэн л зарчим. Жишээлбэл, Ж.Батзандан гишүүн ахыгаа ажлаа гар гээд чиг өгч байсан, Цогтгэрэл гээд дэд сайд дүүгээ ажлаасаа халснаасаа рекламдаж байсан. Коммунист нийгэмд л ингэж ах дүүгээ хөөж, туудаг биз дээ.

Таньдаг, таньдаггүй гэдэг нь хамтдаа “хулгай” хийчихгүй байх л гэсэн үг биз дээ. Тухайн салбарт дарга болохын тулд тэр салбарт ажиллаж байгаа хамаатнуудаа халах ёстой гэсэн ойлголт байх юм. Даргыг томилохын тулд цэргийг нь халаад явах жишиг тогтоох гээд байна. Хамаатан садан нь тухайн салбарт ажиллаж байгаа бол удирдлагаар нь аваачихгүй байя гэдэг дүрмээр явмаар байна. Мөн Төрийн алба хашихад АТГ-аас лавлагаа авдгийг  болимоор байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АТГ-аас олгодог лавлагаатай асуудлаар санал хэлмээр байна. АТГ энэ хүн, энэ албан тушаалд очиход зөрчилтэй байна уу, үгүй гэдэг лавлагаа гаргах ёстой. Гэтэл “ажлын байрны шаардлагыг хангахгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсан. Уг нь энэ бол  Төрийн албан зөвлөлийн ажил. Гэтэл АТГ шүүрч аваад томилогдож байгаа хүнийг ажлын байранд тэнцэж байна, тэнцэхгүй байна гэсэн  гэдэг тодорхойлолт гаргаад байна. Ийм утгагүй зүйлүүд их байна. Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгаруулалтад ороод тэнцсэн бол ажлын байрны тодорхойлолтыг АТГ өгнө гэсэн ойлголт байж болохгүй. Давхардсан завхрал, хүнд суртал. Зөвшөөрөл, лавлагаа олгодог механизмаа ил тод болгох хэрэгтэй. Нэг хэлтсээс нөгөө хэлтэст шилжихэд хүртэл АТГ-аас лавлагаа авч байна. Сум аймаг дээр байгаа бүх асуудлууд танай дээр ирж байна. Үүнийг боловсронгуй болгох хэрэгтэй.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • r 2016-10-30 11:50:11
    Энх-Амгалан бол хужаагийн хурлийз шүү, Монголын төр бүү март
    202.9.42.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 13:22:22
    Бүх шатандаа хууль бус томилгоо, сонгон шалгаруулалт явагдаад байхад прокурор, цагдаа, ерөнхийлөгч, шүүх таг чиг
    66.181.185.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Угаасаа тэгэдгийн 2016-10-28 13:15:22
    Тэд танай MCS-ын ашиг сонирхолыг хөндөөд байгаа биз.
    202.9.41.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 08:36:01
    ТАЗ-ийн дарга гэж нэг амьд хүүр ажлаа хийхгүй болохоор өөр байгууллага хийхээс яахав
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 08:00:32
    АТГ гэлтгүй манай төрийн ажил шинжлэх ухаанд биш мухар сүсэг, бөө мөргөл, аз эз, авилга хээл хахууль, танил тал, ар өврийн хаалгаар явдаг болсон шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-10-28 07:57:29
    Unen shuu.Baiguullaga dotroo neg gazraas nuguu gazar ochihod ATG-aas zaabal lablagaa abdag sh dee.Ineedtei shuu
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-10-28 06:13:05
    Manaih ygyi mun ch olon jil zasaglal, sonirhloon zurchil gj yarisan. Odoo boltol u yariad bgaaga ch oilgohgyi hyn bolgon l hudlaa dur duraaraa yarih um.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах