Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай  нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.
 
Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу 2 ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар  нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж буй газраа ашиглаагүй  219 иргэн, хуулийн этгээдийн 50.1 га талбай байгаа юм байна. Мөн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй түц 168, контейнер 54 байна гэж тэрээр хэллээ.


 
Эдгээрийг чөлөөлж нийслэлийн Газрын санд бүртгэж, хотын ногоон байгууламж,  тохижилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд үзлээ. Зөрчлийг арилгаж,   төрийн өмчийн газрыг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна, нийтийн эзэмшлийн зам талбайг хадгалан үлдээж ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулна.  Бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг “Газрын тухай хууль”-ийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх зэрэг  томоохон ажлыг хугацаа алдалгүй эхлүүлнэ гэдгээ хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оргилуур хэнийх вэ? 2016-10-29 07:40:29
    МАН Тэнгисийн хажуу дахь усан оргилуурыг шинэчлэнэ гээд өндөр барилга бариад эхэлсэн, тэр нь хүн алсан. Энэ асуудлыг эхлээд шийдсэн нь дээр байхаа. Чадах уу?
    49.0.161.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2016-10-28 15:38:39
    Zugeer ajilaa hgeechèe ta nariin zawaan asuudal aas bj irged bid hohirch bn
    202.126.89.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 09:29:49
    Чадахгуй байж буу суржигнээд бай. Орос 3 ийн хашаанд барилга барьж бна. Буулгаж чадах уу. Аан.
    66.181.186.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-10-28 04:13:32
    Зуслангийн газар хувьчиона гээд л МАН, АН аль нь ч чадаагүй. Харин иргэдээ дээрэмдэх болохоор хүч чадлаа гаргаж байх шив.
    59.153.112.116
    Мэдэгдсэн Хариулах
  • жолооч 2016-10-28 03:55:20
    Тэр Монгол-3 ийн ард автозамыг голоор нь хуваагаад хашаа хатгачихсан феодалийг дийлэх засаг ноён байна уу?
    202.9.42.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 02:46:08
    Оросууд шиг шууд буулгаад хог уруу ачуулчих.
    66.181.186.162
    Мэдэгдсэн Хариулах
  • нэун 2016-10-28 02:29:10
    Аягүй бол хэдэн муу ТҮЦ. дэлгүүрийг хэлмэгдүүлж газрыг нь булаах шийдвэр дээ. Наймаагаа зах дээр хийдэг болохоос Төрийн ордон гэдэг балгасан дотор хийдэггүй юм...
    202.179.23.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 02:14:32
    Анх гарч ирээд тэгж л байдаг юм. Бат-Үүл бас л тэгж байсан биз дээ.
    202.9.42.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 120 2016-10-28 02:09:07
    энэ шийдвэрээ зөв хийх зориг байхгүй л дээ. 120-д байшин хааж барьсан барилга буулгах шийдвэр гараад 4-5 жил болоход буулгаагүй байна даг_
    202.179.23.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 02:00:14
    Хотын газрын асуудал хамгийн хэцүү, яагаад гэвэл хуулийн дагуу ил тод хийгдсэн нь цөөн, дандаа томчуулын шахаасаар хууль бусаар явагдсан, энд намын ялгаа байхгү...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах