Төрийн байгууллагад “шургалсан” бөхчүүдийг халъя

Баяр наадмын манлай болсон олон сайхан бөхчүүд маань нутаг ус, цол чимгээ дуудуулахаас гадна харьяалагддаг компани, аж , ахуйн нэгж, байгууллагаа хүртэл хэлүүлээд байдаг даа. Улсын наадмаас авахуулаад л жижиг барилдаануудад оролцохдоо хүртэл өнөөх хэдэн компанийн нэрийг нь тайлбарлагч нар нь хэлсээр байгаад хүмүүс цээжилчихсэн байдаг. Бүр тийм компани байдаг гэдгийг бөхөөр дамжуулан мэдэх нь ч бий. Нэг ёсондоо сурталчилгааны нэлээд шалгарсан арга болчихоод байгаа юм. Яах вэ, зах зээлийн нийгэмд нэг аятайхан компанид харьяалагдаад, цалин цагаа аваад, барилдах болгондоо нэрийг нь гаргаж, сурталчлаад явбал аятай юу. Хэн хэндээ хэрэгтэй л байх.
 
Харин төрийн байгууллагууд нэр дээрээсээ бөх гаргаад дуудуулаад байх шаардлага ер нь байна уу. Тэр дундаа цэрэг, цагдаагийн байгууллагууд баахан бөхтэй байна. Мөн цахилгаан станцуудын бөх ч гэж байна. Гэхдээ тэд цагдаад ажиллаад, эргүүлд явдаг уу гэвэл үгүй. Эсвэл цахилгаан станцад ажиллаад, хөдөлмөрлөөд явж байдаг гэж бодож байна уу, бас л үгүй. Тэгсэн мөртлөө л цагдаагийн, зэвсэгт хүчний, станцийн бөх гээд л яваад байдаг. Бас цалин урамшуулал авна. Цол нэмнэ. Өнөөдөр бараг тэр яамны бөх гэж цоллуулах нь холгүй байгаа. Нэг ёсондоо улсын төсөвт бага хэмжээгээр ачаалал нэмээд л байгаа байхгүй юу. Гэтэл яг ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчид ямар цалин авдаг билээ дээ.
 
Ийм шударга бус байдлыг халах цаг болсон юм биш үү. Өмнө нь АН эрх барьж байхдаа энэ талаар яриад л өнгөрч байсан, хэрэгжүүлж чадаагүй. Тэгвэл одоо МАН-ынхан энэ асуудлыг нэг тийш нь болговол яасан юм бэ. Өнөөдөр төрийн байгууллага бөхөөр яах вэ дээ, илүү ачааны нэмэр. Тэгээд ч бөхчүүд шиг баян хүмүүс алга байна. Зарим нь хоёр гурван компанийн нэр дуудуулаад л явж байгаа. Тэр хэрээрээ овоо хэдэн төгрөгийн цалин авдаг байлгүй дээ. Дээрээс нь наадамд барилдаад нэг цол авахаар нь нутгийн зөвлөлөөс нь, дэмждэг компаниас нь баахан бэлэг сэлт, мөнгө төгрөг, машин, байр өгчихдөг. Ерөөс хамгийн боломжтой, баян хүмүүс нь бөхчүүд болчихоод байгаа. Тэгээд наадам болоод заалны барилдаанд гайгүй үзээд, бай шагналаа аваад, цалингаа нэмчихээр болоод явчихалгүй яахав дээ. Тэд л төрийн байгууллагын цалингаар дутав гэж. Өнөөдөр эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Тэвчиж болох бүх зардлаа хэмнэе гээд л байж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тултал танахаар байгаа. Шинээр байшин барилга барихгүй л гэж байна.
 
Ийм үед төрийн байгууллагууд, цэрэг, цагдаад харьяалагдаж байгаа хэдэн бөхчүүдийн цалинг байхгүй болгочиход яагаад болохгүй гэж. Яахав, тэр байгууллагаар овоглуулж, дуудуулж явах сонирхолтой бол цалин цагаагүй л байна биз. Түүнээс биш өнөөдрийн хувьд лав бөхчүүдэд өгөөд байх илүүдээ гарсан мөнгө улсад баймааргүй санагдах юм. Энэ асуудалд Ерөнхий сайд нэг анхаарлаа хандуулна байгаа.
 
Хэрвээ төрийн компаниуд ч гэсэн нийгмийн хариуцдагаа ухамсарлах ёстой гэдэг талаас нь харвал бөхчүүдийг биш их спортын тамирчдаа дэмжих хэрэгтэй шүү дээ. Жүдо, чөлөөт, боксоос авахуулаад олон их спортын тамирчин залуучууд боломж хүлээгээд, хөрөнгө мөнгөгүйн улмаас тэмцээнд явж чадахгүй л байгаа. Тэднийгээ дэмжмээр байна. Түүнээс биш баяжчихсан хэдэн бөхчүүдээ “бордох” илүүдээ гарсан мөнгө энэ улсад байхгүй л байлтай.


Монголын мэдээ
О.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-01 06:12:35
    МАН тэр чигээрээ уяачид, тэгэхээр бөхчүүдээсээ ялгаагүй
    202.9.41.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegdorj 2016-10-31 13:33:51
    duuchdaa bas zailuulah ayan urnuulii bas setguulchdee
    139.5.218.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2016-10-31 09:01:29
    Buhchuud barildaad tsoloo nemuuleh yum. Uul ni tsergiin tsoliig erhelsen ajildaa amjilt gargasanaar ni esvel jileer ni nemdeg baihad manai ulsad 1 turuuleheer
    61.73.89.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zob  2016-10-29 15:59:39
    Lam boch hoer abna uu gehees ogohgiu berduud
    217.195.163.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Nachin  2016-10-28 21:56:21
    Ta nar ter bukh bukh khuukhded chikher ugsun tend khund khandiv ugsun bna gej sonson yy ted bol khar amia khicheesen khumuus baidag yum
    202.179.23.228
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2016-10-28 13:17:15
    Яг үнэн шү. Тэр бөхчүд нь ядахда ямарч соёлгүй,боловсролгүй,бүдүлэг,дээрэнгүй,ухан муу гд 9 шидийн заваны туйл болсон улс бх юм.Улс орны хөгжилд ямарч нэмэргүй....
    202.9.42.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Banhar 2016-10-28 10:35:54
    Ìàíàé óëñàä ¿íýí çºâ øóäðàãà þì ãýæ àëãà äàà íºõä¿¿ä ìèíü ÿàæ íýã çºâ ãîëäðèëä íü îðóóë...
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 08:51:43
    Зев. дэмжиж бнаа.Тэмуужин бараагуй шуу.
    66.181.186.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 08:24:07
    Бүгдээрээ л бөх болчих л доо тэгвэл барьцаад байх юмгүй шүүдээ, хүүхнүүд барилдаад байхад чинь шомбоготойнууд нь бөх болж болно биз дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-10-28 08:00:33
    Baliar zavaan yalzarsan, adgiin amitadaar duursen bohchuudiig haraad ogiudas turj nairaa doping nutgarhal
    139.5.218.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ner 2016-10-28 06:35:00
    toriin baiguullagad ajillaj bui gesen burgeltei bohchuud duuchdiig nen darui ajlaas ni halah heregtei ted zovhon huvia l hicheej zasgiin ajliiig huviin ajil bol...
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 04:33:53
    Үнэхээртөвсийн мөнгийг хэмнэх тухай ярихад энэ бөхчүүд гэсэн хүмүүс төрийн албанд байгаа юм шиг байхгүй ч юм шиг тэгээд цалин урамшуулал нэмэгдэл авна.
    202.126.91.98
    Мэдэгдсэн Хариулах
  • butsaan tat 2016-10-28 03:03:21
    avraga Sukhbatiig soliyo.
    103.229.123.108
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-10-28 08:36:33
      xutsaa chi. Ard tumen songoson baixad cham shig erguu iim yariad yaana.
      119.40.98.162
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 02:53:11
    Телевизээр үзэх юм бөх, хөл бөмбөг хоёр л байна, өөр юу үзэх юм, гэхдээ ядаад боовоо чихрээр сольчихгүй л юм, эсвэл бүр больчих, үйлчилгээний ажилчдад ч амар
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • бөбөб 2016-10-28 02:40:41
    бөх нохой 2 адилхан гэж үзэж байх хэрэгтэй. нээрээ махан буур л болсон доо. эртний сайхан бөх хаа байна. гүзээгээ унжуулсан хоосон толгой шулам байдаг болжээ.
    202.179.23.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2016-10-28 02:07:34
    Тэнэгүүд нь цэргийн,цагдаагийн цол нэмж өгдөг шүү дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Baatar 2016-10-28 01:46:29
    Яг үнэн. Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй. Хий цалин авсан бөөн эрх ямбатай муухай хүмүүс байдаг юм. Ичиж зовно гэж ердөө байхгүй. Шуналын туламнууд,
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
  • buhchuuded  2016-10-28 01:41:45
    naadam nair hessen ted nuugemd heregtei um huudeggui shuu dee hooson tolgoitoi umnuudad baidgaa baridag iig boliulmaar ....
    202.70.46.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Өахрооолдд 2016-10-28 01:40:48
    Ажилаа хийгээд зав зайгаар нь бэлтгэлээ хийгээд явж байгаа залуучууд зөндөө байгаа. Цагдаагийнхан бөхчүүдээ сайн ажиллуулдаг юм шиг санагдсан
    202.70.46.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 01:30:13
    Монголын баяр наадмын дэвжээн дээр 2 өдөрт 10-аад тэрбум төгрөг эргэлдэж байдаг гэсэн яриа үнэний хувьтай. Баян бөхчүүдээ төрийн байгууллагын гадна байлгая.
    182.160.36.25
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2016-10-28 01:23:25
    Тэмүүжин үзээд бараагүй шүү дээ тэгэхдээ одоо дорвитой өөрчлөлт оруулах хэрэгтэй Хилийн цэргийн ангиудад 2-3 бөх зүгээр цалин аваад үнэгүй хүнс хувцас аваад дээ...
    203.91.119.36
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-10-28 01:16:15
    ТӨРИЙН НААДМААР ХЭДЭН ЗУУН САЯААР НАЙРАА ХИЙЖ НАЙМААЛЦАНА АРД ТҮМНИЙГ ХУУРНА ДЭЭР СЭРГЭЭШИЙН ТӨРЛИЙН БОДИСНУУД ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СҮЙТГЭНЭ.
    103.23.51.17
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2016-10-28 01:06:25
    монголд дарга бөх гэж хоёрхон мэргэжил байна гэдэг нь үнэн шүү дээ.Тэрэндээ мөргөөд хамаг юмаа барьсан гараараа шидсэн боовы нь авч толгой амандаа хүргээд хөлсө...
    49.0.186.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-28 00:59:35
    Үндэсний спорт, бөх нь цөөхөн юм, одоо яая гэхэв, Цагдаагийн бөх, Хил хамгаалах газрын бөх гэхээр нэг л бишдээ, Тэмүүжин болиулах гээд ад болсон, бүтэхгүйдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Бөх үзэгч 2016-10-28 00:59:25
    Үнэн хүчээ үзээд түрүүлдэг,цол авдаг бол яах вэ.Наадам бөөн найраа,мөнгө төгрөг.Намар нь бөөн допинг, өвөл нь бөөн зодоон,газрын дээрэм
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-28 00:54:11
    Mai shuu uyangaa
    202.9.41.119
    Мэдэгдсэн Хариулах
  • hn 2016-10-28 00:44:02
    undesnii sportoo ingej l avch yavahgui bol hetsuu bgaa . ta nar yu ch oilgohgui bn, esvel hytadiin erliizuud um bichuuleed bn uu
    150.129.142.110
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk  2016-10-28 00:39:23
    Temuujiin uunii esreg temtseed diileegui dee. Manai UIH-n gishuud nutgaasaa ulsiin tsoltoon toruulsen gej heluuleh ih durtai baidagt asuudal bga yum.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-28 00:23:33
    Яг үнэн ш дээ. Ажил хийхгүй. Тэгсэн мөртлөө цалин авна. Мөрөөрөө ажилаа хийгээд байгаа хүммүс нь сайн ажлаагүй гээд цалингаа хасуулна. Шударга бус байна даа
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Батдорж 2016-10-27 23:57:52
    Түрүүлсэн бөхөд цэргийн цол өгдөг нь үл ойлгогдох зүйл. Бөхийн цол нь цэргийн цолгүй бол баталгаагүй байдаг юм уу???
    203.206.4.137
    Мэдэгдсэн Хариулах