“Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа
Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Тэгвэл “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогчч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Уг бичил цэцэрлэгийг “Ази номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтад 1,3 сая ам.доллар зарцуулжээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БЗД-ийн иргэн 2016-10-28 04:55:27
    жижигрүүлэх биш бүр устагчихсан юм биш үү.Батзандан хүч түрээд эмнэлэг барьчихсан.Одоо энэ төслөө үндэсний цэцэглэгт хүрээлэнд хийж байгаа бололтой.......
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • быа 2016-10-27 06:34:06
    том байсан юмыг жижигрүүлээд л байх .
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах