Н.Цэвэгням  Японы дуучинтай хамтран цомог гаргажээ
Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийн анхдагч болон барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням  зодог тайлаад удаагүй байгаа. 

Тэгвэл мэргэжлийн сүмогоос зодог тайлсан Н.Цэвэгням урлагт хүч үзэж, “Баярлалаа” нэртэй цомгоо гаргасан гэнэ.  Тэрбээр Японы дуучин Шимазү Эцүкотой хамтран “Баярлалаа” хэмээх дууг дуулж, тэдний цомог нь энэ оны тавдугаар сарын сүүлчээр худалдаанд гарсан байна. 

Н.Цэвэгням мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй. Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоож байлаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод зүтгэсэн 20 гаруй жилийнхээ дараа ийнхүү зодог тайлсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin akh inu 2016-10-27 03:15:11
    YAMAR HUURHUN YUM. BAYAR HURGIE.
    124.158.111.16
    Мэдэгдсэн Хариулах